Би яг яахаа мэдэхгуй энэ постыг бичиж байна.  Би 1 охинтой эхнэр маань надаас 5 дүү, бид 2 хамт амьдраад 6 жил болсон. Би урлагийн салбарт ажилладаг юм л даа.

Дандаа оройтоно, ихэнхдээ л ажил ажил гээд хоноод л найз нартайгаа хааяа ууж иднэ. Нэг өдөр охин маань халуураад би өглөө эх нялхас дээр эгч дээрээ үзүүлээд тариа дусал болж болж охиноо дагуулаад ажил дээрээ ирээд сууж байтал эхнэр ирээд охиноо аваад явахад нь жоохон хатуу үг хэлсэн юм аа чи одоо охиноо харж чадахгүй гээд л хараалын үг хэлээд орилоол бодохоор өөрийгөө зүхэх юм. Тэр өдөр ажил их байсан болоод ч тэр үү ажил дээр хоноод маргааш нь очтол хадам ээж xоxо гэчихсэн сууж байна. Тэгээд л бөөн хэрүүл ,тэгээд ер нь хадмын тал бид 2-н амьдралд их ордог байсан л даа. Эхнэр маань ч хамаг юмаа ярьчихдаг байсан юм. Тэгээд л би явлаа гээд л нэг л их бардам зан гаргаад гэрээсээ гараад бараг сар залгахгүй ярихгүй байж байгаад хамаатантай нь таарсан чинь танай 2 сайн явсан уу чамайг ир гэж байна уу гэдэг юм даа би ч янз янзын юм бодоо л арай гадагшаа яваагүй байлгүй гэж бодоостой очтол хаашаа хэнтэй явсан нь мэдэгдэхгүй гадагшаа л явсан гэсэн сураг сонслоо.

Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй бараг жил боллоо. Араас нь явья гэхээр хаана байгааг нь мэдэхгүй хүнд ёстой бардам зан хэрэггүй юм байна. Үнэхээр хайртай л бол үгээ сайн бодож хэлж байхгүй бол тэрхэн зуурын хэдэн үгнээс болж амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдчихаад сууж байна. Тэгээд манай ихэнх залуус хүүхэдтэй болгосон суусан юм чин энэ хаачив л гэсэн бодолтой байдаг юм шигээ. Тэр 2 маань яаж байгаа бол гэсэн бодол байнга найз нартайгаа ярилцая гэхээр одоо мартаа ахиад нэг хүн олоод суучих ухааны юм ярих юм.  мартах ёстой юу хүлээх үү. Хаана байгааг нь мэдээд очих ёстой юу мэдэхээ байлаа. Эцэст нь хэлхэд эмэгтэй хүнийг мөнгөнөөс илүү хайр халамжаар л битгий дутаагаарай, найз нөхөд ажил төрлөөс илүү гэр бүл чухал юм байна баярлалаа