Би ерөнхийдөө жаахан махлаг тийм байх нь хүнтэй унтахад муухай юу?
2014/02/09
Сайн байцгаануу? Би 25 настай эмэгтэй. Өдий хүртэл хүнтэй унтаж байгаагүй. Учир нь ажил, зорилгоо 1-т тависаар өөрийгөө цаг нь болоогүй тэглээ ч суух хүнтэйгаа анх унтана гэсэн бодолтойгоор ойртох гэсэн дотносох гэсэн намайг гэсэн болгоныг өөрөөсөө түлэхсээр өдий хүрсэн.
Харин одоо би өөрөөсөө 6 ах нэг залуутай танилцаад 5 сар болж байна. Тэр надад их таалагддаг. Тэр ч бас надад юм л бол чамтай болж бүтэхийг хүсэж байна гэдэг. Би ч түүнд бүх зүйлээ зориулахыг хүсэж байна. Гэхдээ нэг юмнаас маш их айж байна. Нөгөө сүрхий хадгалаад яваад зүйл маань эсэргээрээ түүний дургүйг хүргэх вий дээ гэдгээс эмээж байна. Өдий хүртэл юугаа хийгээд явж байгаан бол гэхээс, түүнээс болоод харилцаанд маань сэв суухаас эмээгээд байна. Аль эсвэл би өөр хэн нэгэнтэй унтчаад дараа нь түүнтэй унтсан нь зөв үү? Аан бас би хүнтэй анх унтахад юу анхаарсан дээр вэ? Би ерөнхийдөө жаахан махлаг тийм байх нь хүнтэй унтахад муухай юу?