Бразилийн Сан-Паулу мужийн захирагчийг сонгох сонгуульт ажиллагаа тус хотод өрнөж байгаа юм.

Тус сонгуульд хотын захирагч амбан захирагч Марсио Франша Сан-Паулу хотын дарга Жоао Дориа нар өрсөлдөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тэдний рейтинг адил түвшинд яваа гэнэ.

Харин сонгууль болохоос таван өдрийн өмнө Жоао Дориатай холбоотой таагүй бичлэг цацагдаж Бразилчуудын анхаарлыг татжээ. Тус бичлэг хотын дарга таван бүсгүйн хамт групп секс хийж буй нь бичигджээ.

Харин энэ тухай тэрээр: Бичлэгийг сонгуультай холбоотойгоор өрсөлдөгч тал хуурамчаар үйлдсэн хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин өрсөлдөгч  Марсио Франшагийн зүгээс ямар нэгэн бусармаг аргаар сонгуульд өрсөлдөх хувь хүний ёс зүй байхгүй гэдгээ дурьдаад уг бичлэгтэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ илэрхийлжээ. 

Жоао Дориагийн хувьд эхнэр гурван хүүхэдтэй нэгэн юм. Хэдийгээр тэрээр бичлэгийг үгүйсгэж байгаа ч бичлэг дээрхи залуу хотын даргатай маш адил байгааг иргэд хэлж түүний ёс зүйгүй, ичгүүргүй явдлын тухай Бразил даяар шуугиж байгаа аж. 

Хотын дарга өөрийгөө гүтгэгдсэн гэдгээ илэрхийлсний дараа 26 жил ханилсан эхнэрийн хамт дахин мэдэгдэл хийж "Бичлэгийг цацсан эх сурвалж болоод хуурамч мэдээлэл тараасан этгээдийг олж хуулийн хариуцлага хүлээлгэж нэр төрөө цэвэрлэж авна" гэдгээ дахин мэдэгджээ. 

 

www.Seen.mn