Энэ хүн хань байж чадах болoв уу?
2014/02/10
Сайн байна уу. Намайг Б гэдэг би одоо 26-тай. Хувиара ажил эрхэлдэг тун гайгүй шүү. Би нэг бүсгүйтэй танилцаад 7 сар байж байна.
Би өмнө нь хүнд сайн болж 3 дээш сар нэг хүнтэй хамт байж үзээгүй л дээ. Тэгсэн энэ бүсгүйтэй 7 сар цаашдаа ч баймаар байна. Даанч гол асуудал нь бид 2 буудалд найзийн төрсөн өдрөөр танилцаж тэр өдрөө л үнсэлцэж танилцаж байсан 2 юм. Унтахдаа хүртэл хажуугаар хэвтээд ямар нэгэн юм болоогүй, тэр олон хүн байхад миний хажуугаар хэвтсэнд нь гайхжил байлаа. Би өглөө эрт ажилтай байсан тул дугаарыг нь найзаасаа аваад салсан юм. Хамгийн хачирхалтай нь хүүхэд төрүүлж байсныг нь би тэврээл мэдсэн миний ч зөв байсан. Би ийм хүн лүү хэзээ ч залгахгүй байсан тэр үед би яасан юм бүү мэд залгаад ярьж эхэлсэн. Хэд хоносны дараа нөхөр хүүхдийнх нь талаар асуутал салсан гэдэг байгаа.
Монголоор бол төрхөндөө буцсан бүсгүй байж таарлаа. Тэр үедээ хааяа уулзаж унтаж байя л гэж бодсон. Гэтэл түүнтэй уулзах болгонд ярилцах тусам хайрыг минь татаад байх юм. Одоо бид 2 бараг хосууд шиг л байдаг болсон. Би байнга уурлуулж гомдоож байгаач тэр бүгдийг ухаалгаар шийдэж чаддаг. Намайг ойлгож миний хүсэж байсан хүн мөн юм шиг санагдах юм. Гэтэл тэр хүүхэд төрүүлж байсан. Хүнтэй гэрлэж байсан гэж бодохоор л дотор харанхуйлж зайл гэмээр санагдана. 2-лаа болий гэж хэд хэдэн удаа хэлж байсан ч тэр минь би чамаас юу ч хүсэхгүй зүгээр л хамт баймар байна гэх юм. Одоо би гомдоохоос хүртэл айжийна. Гэхдээ би хэзээ ч энэ хүнтэй амьдарлаа холбож чадахгүй. Ар гэр минь ч зөвшөөрөхгүй. Би нэг удаа түүнээс 2 дахь удаагаа хуримаа хийх чамд ямар байх бол гэж асуухад: тийм амархан байхгүй л байх гэхдээ би хамгийн зөвийг сонгож чадсан байх болно гэсэн юм. Аймар үг энэ хүнд 2 дахь юм сонирхолгүй болсон байлаа. Миний нандигнан хийх зүйл тэрэнд юу ч биш юм шиг санагдсан. Би яавал дээр бэ туслаач энэ хүн хань байж чадах болвуу?