Хамгийн чанартай мах махан бүтээгдэхүүнийг таны гэр бүлд зориуллаа
2018/11/23
Түргэн хоол гэхээр хүний биед сөрөг нөлөөтэй, муу хүнсний бүтээгдэхүүн гэсэн ойлголт төрдөг. Тэгвэл энэ бодлыг өөрчлөх шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарчээ.
72 жилийн түүхтэй "Мах Импэкс" ХК зах зээлд дахин шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүллээ. Тодруулбал, Итали барбекю соусаар амтлан, үйлдвэрийн аргаар бүрэн боловсруулсан
- Үхрийн хавирга,
- Бөөрөнхий мах,
- Гахайн цорой,
- Үхрийн шаантын зөөлрүүлсэн мах,
- Цагаан зайдас зэрэг барбекю соустай эрүүл махан бүтээгдэхүүнүүдийг чанарын өндөр төвшинд , хамгийн чанартайгаар үйлдвэрлээд байна.
Дээрх бүтээгдэхүүнүүд нь 230*C-ийн температурт халааж хэрэглэх зориулалтын ууттай бөгөөд бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд ууттай нь хийж хоёр минут халааж, шууд хэрэглэхэд тохиромжтой. Ресторанд л иддэг тансаг эрүүл махан бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ хэрэглээрэй.