“Universe Best Songs” дууны наадам тун удахгүй 2014 оны шалгаруулалтаа эхлүүлэх гэж байна. Энэ жилийн наадам нь "Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая" уриатайгаар зохион байгуулагдах нь ээ. Тус наадам нь  авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж, урлагийн карьер бэлэглэж байдаг бөгөөд энэ жилээс эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг наадмийн зохион байгуулагчид онцлон хэлсэн юм.

   “Universe-Best songs” реалити шоуны анхны тэмцээнд 400 гаруй оролцогч авьяасаа сорьж байсан бол өдгөө  оролцогчдын тоо 800 хүртлээ нэмэгдээд байгаа юм. Өмнөх тэмцээнүүдэд Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар, Э.Төгсбаяр нарын авьяаслаг ялагчид төрсөн бөгөөд тэд өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа билээ.

  "Universe-Best songs-2014" наадмын техникийн зөвлөгөөний хурал 2014 оны 1 дүгээр сарын 29-ний 11 цагт Улсын Филармонийн байранд болох тул нийт оролцогчдыг өргөнөөр хүрэлцэн ирж, наадмын талаар шинэ мэдээлэл солилцохыг урьж байна.