Жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодсон хэргээр ял авлаа
2019/01/15
Р.Адъяа 2018.03.13-ны өдөр гэртээ согтуу ирж эхнэрээ зодсон байна талаар бид мэдээлж байсан билээ. Тодруулбал, эхнэр нь байгууллагаараа амралтад явсанд Р.Адъяа дургүйцэж, хардалтын улмаас зодсон гэж эхнэр нь өргөдөлдөө дурджээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, хэргийг энэ сарын 09-ны өдөр хэлэлцсэн байна.
Р.Адъяад Эрүүгийн хуулийн 11.6.1, 11.6.2, 11.7.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Шүүхээс Р.Адъяаг гэм буруутай гэж үзсэн. Улмаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгосон байна.
Шүүх хуралд оролцогч талууд хэрвээ давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол энэ шийдвэр эцсийн шийдвэр байх болно. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/01/15
emegtei hund gar hurdeg er bol huniii orontso g l gesen ug tiim erchuud ih bdg ym shig eeee
Зочин · 2019/01/15
ИЙМЭРХҮҮ САРМАГЧИНГ БОЛ ШУУД ШОРОНД ИЛГЭЭХ ЁСТОЙ ШДЭЭ УУЛ Нь