|
Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд нэг яриа гараад байна. “...Аймаг, дүүргийн намын даргын сонгууль Лу.Гантөмөр нарт “татгалзахын аргагүй санал” тавих сэдлийг Х.Баттулга нарт өгсөн. Тэр нь “...С.Баярцогтыг огцруул” гэдэг санал. Хэрвээ хүлээж авахгүй бол нам байгуулаад салах бололтой” хэмээж байна.
Нийтийн тээврийн шалгалт болон нүүрс, допингийн асуудлаар АТГ-аас өнөө, маргаашгүй хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгнө" гэв.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг цар тахлын үеийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, зарлагыг олон нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр хийхээр зар тараав.
Аварга тосон нуурт орж буй өвчтөн эргийн болон ёроолын шаврыг биедээ түрхэхгүй байх хэрэгтэй. Учир нь ямар ч эмчилгээний нөлөөгүй хэмээн Усны газрын дарга З.Батбаяр цахим хуудастаа бичжээ.
Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Шантааж гэсний учир нь нэгэнт олгох эрхгүй дүүргийнхэнд цуцлах эрх нь үлдсэн. Сонсгох ажиллагаа гэдэг бол цуцалж болно, үгүй ч байж бас болох юм. “...Ийм хийдэл дээр л шантааж хийгээд унах шиг боллоо” гэж иргэд үзэж байна шүү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!
Одоо энэ эмэгтэй Гаалийн албанд 20 жил зүтгэсэн хэмээн аягүй л бол гавъяа шагналаар энгэрээ мялаан, алга ташилтаар үдүүлэн тэтгэвэртээ гарсан ч, 20 жилийн турш сүлжсэн аалзны тор нь ГЕГ-т үлдсэн, авсаар, хөлжсөөр байгаа шүү дээ.
Өнгөрсөн зургадугаар сард “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт бусдыг автомашинаар дайрахыг завдсан үйлдэл гаргасан юм.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсан байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 26 настай, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.