Цэргийн баярын өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118 хэрэг бүртгэгдэж, 180 хүн эрүүлжүүлэгджээ
2024/03/19
Цэргийн баярын өдөр (2024.03.18)-нд цагдаагийн байгууллагад нийт 2,459 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 2,046 зөрчил, 113 гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна.
Тодруулбал хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гаралт өмнөх өдрөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
- Цэргийн баярын өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118
- Баярын өмнөх өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78 бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Мөн баярын өдөр 180 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгдсэн байна.
Цэргийн баяраар бүртгэгдсэн хэрэг, зөрчил:
- Хүний биед халдах 65
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118
- Хулгайлах 32
Харин гуравдугаар сарын 17-нд буюу энгийн өдөр 1,757 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал
- Хүний биед халдах 56
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78
- Хулгайлах 36
- Эрүүлжүүлсэн 129
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 хэрэг зөрчил гарчээ.
Түүнчлэн цэргийн баярын өдөр гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн аж.
Зочин · 2024/03/19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!