Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурлын үеэр Монголын улс төрч мөнгө авсан тухай мэдээлэл ил болов
2024/03/14
Мягмар гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр Монголын улс төрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний талаар баримт ил болжээ.
Разак нь Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Хурлын үеэр Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус өөрийн явуулсан мөрдлөгийн үр дүнг Малайзын дээд шүүхэд танилцуулсан байна.
Тухайлбал тэр 1MDB компанийн охин компани SRC International компанийн банкны данснаас 2011 оны арванхоёрдугаар сард гарсан $14.9 сая хаашаа орсон талаар баримт дэлгэжээ.
Энэ мөнгийг тухайн үед Британийн Виржин аралд бүртгэлтэй Muraset Limited компанид шилжүүлсэн байна.
Шилжүүлсэн мөнгө цаашаагаа хэд хэдэн хувь хүний дансанд хуваагдан шилжсэнийг тогтоожээ.
Мөрдлөгийн явцад Muraset компанийг Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд мөн Виржин аралд бүртгэлтэй Grandcastle Assets Limited компаниараа дамжуулан эзэмшдэгийг тогтоосон байна.
Muraset компанийн дансанд орж ирсэн мөнгөнөөс $2 сая нь “Dash Uranbileg” гэх нэртэй хүний дансанд, $40,000 нь Батболдын хүү Баттүшигийн дансанд, $4.5 сая нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд, $1.4 сая нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд орсныг мөрдөж тогтоосноо Баркхаус танилцуулжээ.
Үүнээс гадна $4.54 сая, $2.5 сая тус бүр Infinite Properties Limited, Bophut Investments Limited компаниудын данс руу шилжсэнийг тогтоосон байна. Энэ хоёр компанийг бас С.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг болохыг тогтоожээ.
SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна.
Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм.
SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу дээрх шүүх хурал үргэлжилж байна.
Эх сурвалж: New Straits Times
Зочин · 2024/03/15
Манай СҮ.БАТБОЛД Сайд асан маань түүхэн агуу хүн юмаа. Монголчуудаа луйврын ТОРонд хамаад зогсохгүй Гадаад далайн цаадхыг хүртэл хамж чаддаг АГУУ АГУУ. Ийм аймшгийн салашгүй торноос салгаж улс төрөөс зайлуулж чадсан МАН бас агуу юм. Одоо МАН дотроосоо дахиад хэдхэн луйварчид авилгын сүлжээчидээсээ салчвал болох гээд байдаг. Даанч Баттулга Номтойбаяраар хүч зузаатгасан авилгалчид бүгд нэг талдаа гарчихсан МАН-ыг сонгуулиар самрах байхаа. За харжил баяадаа. Энэ Сонгуулиар дахиад С.Баяр Сү.Батболд Сайханбилэг Баярцогт Женко Баттулга нартай МАНы доторх нүүрчидтэй нийлчихсэн АЛНАА АЛНА Яандаа тархиа угаалгасан ардууд ЖЕНКО БАТТУЛГЫН ШУЛАМ МӨНХБАЯСГАЛАНДАА ТАРХИДУУЛЧИХААД МӨРГӨЖ СӨГДӨӨД ЮУ ЮУ ГЭЖ ХУЦАХ БОЛ
зочин · 2024/03/14
их мөнгө хар мөртэй одоо бүр алуурчинтай холбогдож байна
зочин · 2024/03/14
Залуугаасаа хулгай луйвар хийсэн новш одоо олон улсын хэмжээнийх болжээ. Хачиг хувалз болно гэж энэээ
Зочин · 2024/03/14
DYRA XANI80955877
Зочин · 2024/03/14
Сү.Батболдоос энэ хэрэггүй хойшд илэрнэ ээ
Irgen · 2024/03/14
Daanch tiim bha. Batbold guai zugeer yum yarij bhda yag gemt heregten shig sonin, ih aidastai bdgiin. Gemt hun gelbelzej baijee gej.
Зочин · 2024/03/14
DYYDLGR80955877
Зочин · 2024/03/14
MERGJLN80955877UILCHLGE
Зочин · 2024/03/14
За нөгөө акул хулгайч нар чинь хил хязгаар дамнаад явчлаа хууль нь бас л дийлэхгүй биздээ
Зочин · 2024/03/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/14
TSGN XUSNR UILCHLD80955877
ЭНЭ СҮ Батболдыг яана даа · 2024/03/14
ЭНЭ сү. Батболдын оролцоогүй юм гэж алга. ЭНЭ АВЛИГАЧИНГ УИХ д сонгосон гэж бодохоор гутрах юм даа. МОНГОЛ том луйварчдын эх нутаг болжээ.
Зочин · 2024/03/14
S AJIL XN80955877
Зочин · 2024/03/14
DYYDLGN MERGJLN80955877
Зочин · 2024/03/14
SAWI80955877 AXD DYYDLGR80955877