Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдыг зодон 1 350 00 төгрөгөөр торгуулжээ
2024/03/15
Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэргээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оноожээ.
З.Шинэчагтга "One FC" холбоондоо хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд БНСУ-ын тамирчин Вон Илд хүнд цохилтоор ялагдсан билээ. Ингэснээр холимог тулааны замналдаа дөрөв ялж, дөрөв хожигдсон үзүүлэлттэй байгаа юм.
Zochin · 2024/07/09
Hun altsan l garshdee
Зочин · 2024/03/17
SEXSDI80955877
Зочин · 2024/03/15
ene mal hvn alj bj sanaa ni amrana