М.Билэгт: Ярьсан зүйлсээр минь эвлүүлэг хийн сошиалд тавьж байна
2019/01/24
УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.
-1990-ээд оны үед таныг ганзагын наймаа хийж байсан гэдэг. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Би нийгэм зах зээлд шилжих үеэр ганзагын наймаа хийж эхэлсэн л дээ. Наймаа хийж байгаа болохоор Орос, Хятад руу явна. Хань маань Политехникийн дээдийг төгсөөд бас л ганзагын наймаанд явж эхэлсэн. Хоёулаа овоо жаахан мөнгөтэй болж аваад эхлээд Оросоос дараа нь Германаас шоколад чингэлгээр оруулдаг болсон. Манай нөхрийг Б.Мөнхжаргал гэдэг юм. Нөхөр маань ихэвчлэн урагшаа, би хойшоо явдаг байлаа. Суудлын вагонд толхиулж, гаальчинд нэгжүүлж, норж хөлдөж л явсан даа. Ингэж л хэдэн төгрөг цуглуулсан. Гуравдугаар хороололд газар авах гэж гутлынхаа улыг элээж явснаа одоог хүртэл тод санаж байна. Орос, хятадын наймаачид манайхаас хавьгүй илүү тохилог дэлгүүрт худалдаа наймаагаа хийдэг байсан. Манайхан ар талдаа цагаан ч юмуу, ямар нэг үрчгэр даавуу өлгөчихсөн, тэрний наад талаар нь торон сээтэг татчихсан, тэгээд гинжнээс өлгүүр өлгөчихсөн байдаг байлаа. “Ачлал” их дэлгүүрээ бариад энэ хүмүүсийн нэг хэсгийг нь ч гэсэн оруулчих юмсан гэж бодож зорьсон. Гэтэл дэлгүүрийн барилга барья гэхээр барьцаанд тавих хөрөнгө нь ч хаана байх вэ дээ. Банкнаас зээл авах боломж нь ч байсангүй. Тэгээд найз нөхдөөсөө тусламж эрсэн. Энэнээс зээлээд, тэрний төлөх хугацаа болчихсон бол энэнээс аваад өгөх ч юм уу. Ингэж л итгэл дааж хооронд нь сэлгүүлж чадсаны хүчинд дэлгүүрээ барьсан.
-Яаж хөрөнгө оруулалтаа шийдсэн юм бэ?
-Дэлгүүр барихад дотоод тоног төхөөрөмжөөс өгсүүлэн асар их зардал гардаг. Би телевизэд гадны жишиг бүхий их дэлгүүр хоёр сарын дараа ашиглалтад оруулна, захиалгаа өгөөрэй гэх зарлал явуулсан. Тэгтэл маргаашаас нь эхлээд манай хүүхнүүд оочерлож, захиалгаа өгч эхэлсэн. Хүүхнүүд пасктай, тэгээд 200 мянга, 300 мянга тэр байтугай сая төгрөг паскнаасаа гаргаж урьдчилгаа төлбөрөө төлж билээ. Яагаад ч юм надад итгэсэн хэрэг биз. Тэгээд цуглуулсан мөнгөө аваад өвгөнтэйгөө дэлгүүрийн тоног төхөөрөмж худалдаж авахаар Бээжин явлаа. Тэнд очтол нөгөө арлан тавиур гээч юм нь олддоггүй. Телевизээр гаргасан юм чинь яг л түүнийг олж аваачих ёстой, олны итгэлийг алдаж болохгүй гээд тэр үедээ сандарч билээ. Тэгсэн тэнд яг тийм арлан тавиур хийдэг үйлдвэр байгуулагдсан байсан. Тэгээд тэндээсээ худалдан авалт хийгээд дэлгүүрээ нээж байлаа.
-Та “Ачлал” дэлгүүрээ группийн хэмжээнд хүрэхүйц сайн явна гэж бодсон уу?
-Өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй, мөрөөдөөчгүй, бодоо ч үгүй явсан. “Ачлал” маань арав гаруй жилийн дотор санхүүгийн чадавх бүхий бизнесийн групп компани болсон байна. Худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай.
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Нөхөр бид хоёр техникумд нэг ангид орж таарсан. Улмаар гэр бүл болсон доо. Хоёулаа геодезийн мэргэжилтэй. Эрийн хийморь гэрийн хоймор гэж байдаг болохоор нөхөр маань түрүүлж дээд сургууль төгссөн байх ёстой шүү дээ. Тиймээс нөхрөө эхлээд дээд сургуульд оруулчихсан юм. Нэлээн хойно би Удирдлагын академийг төгссөн. Бас улс төрийн дээд боловсрол олж авсан. Зах зээл дөнгөж эхлэнгүүт миний хамаг амь зуулгыг залгуулж байсан залуучуудын эвлэлийн байгууллага маань татан буугдахад хүрч би ажилгүй болчихсон. Одоо яах билээ гэж бодогддог юм билээ. Нөхөр маань оюутан. Тэр ороо бусгаа үеэр манай том охин сургуульд орох боллоо. Охиндоо олиг-тойхон хувцас өмсгөхийн тулд охин дүүгийнхээ өмсөж байсан юбкийг жижиг болгож өмсгөж байв. Тэгээд л бага хүүхдийнхээ өлгийний даа-вуунаас шилж цамц малгай оёж өгөөд, охиноо хөтөлж, хүүгээ тэврээд сургууль руу нь явдаг байсан. Гачигдаж дутагдах бэрхшээлийг давж гарах гэж дутуу хоолтой, хагас нойртой чарайтал зүтгэж явсан даа.
-Таныг Хавдрын эмнэлэг барихаар өөрийн үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь барьцаалсан гэх мэдээлэл бий. Энэ тухай?
-Зах зээлд шилжсэнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэхээс өгсүүлэн бүх шатыг дамжиж яваад хуримтлал бий болгосон. Тэгээд энэ мөнгөөрөө Монголын хамгийн уналтад орсон эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэж бодсон. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд банкны зээлд бүх хөрөнгөө барьцаанд тавьсан. Энэ төслийг 2010 онд санаачилсан л даа. Монголд өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан эмнэлгийн барилга хэрэгтэй юм байна гэдгийг судалгааныхаа явцад мэдсэн. Иргэд гадаад руу олноороо эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явдаг шүү дээ. Тэр замын зардал, дагуулж яваа хүнийхээ зардлаар Монголдоо өндөр хөгжилтэй орны оношлогоонд хамрагддаг болох нөхцөлийг бүрдүүлэх нь эхний зорилго байсан. Өндөр хөгжилтэй орны оношлогоо, эмчилгээний багийг Монголд оруулж ирэхэд хамгийн гол нь стандарт хангасан эмнэлгийн барилга барих шаардлагатай байлаа. Яаж барих вэ гэдэг хамгийн гол сорилт байсан. Япончуудаар Тэзү-гээ хийлгэх шаардлагатай болсон. Тэгэхээр одоо Япон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилга ашиглалтад орох гэж байна гэсэн үг. Манай улсад стандарт хангасан эмнэлгийн барилга одоогоор байхгүй. Гэхдээ хэд хэдэн стандарт хангасан эмнэлэг манай улсад баригдаж байгаа. Сонгинохайрхан дүү-рэгт гэхэд Австрийн "Ламит" компани төслийг нь хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг баригдаж байна.
-Та улс төрд яагаад орох болов?
-Би 1981 оноос 1992 он хүртэл 11 жил олон нийтийн байгууллагын ажил хийж байсан. Эмнэлгийн дарга хийсэн. Сонгууль бүрт энэ намаас Баянхонгорт нэр дэвшсэн гайгүй шиг хүнийг өөрийнхөө чадлын хэрээр дэмжиж, сонгууль бүрээр л дагаж явдаг байлаа. Би өөрөө зардлаа гаргана, дээрээс нь хандив өгнө. Гэтэл нөгөө нэр дэвшигчид их хурлын гишүүн болчихсон хойноо иргэдийн өмнө амлаж байсан амлалтаа биелүүлдэггүй юм билээ. Зүгээр л танихгүй хүн болчихдог. Тэгээд би эд нарыг дэмжиж байхаар өөрөө иргэдийнхээ дуу хоолой болж яагаад болохгүй гэж хэмээн бодсон. Улмаар 2008 оноос хойш сунгаанд оролцоод эхэлсэн.
-Таны хэлсэн ярьсныг цахим орчинд хүмүүс их шүүмжлэх юм. Танд өөрийгөө буруу илэрхийлээд байдаг сул тал харагддаг. Үнэхээр тийм муу ярьдаг юм уу?
-Өөлье гэвэл ямар ч хүнээс өө гарна. Ярьсан зарим зүйлийг минь урдаас, дундаас, хойноос нь хасаад тавьчихаж байна. Дууг нь хурдан, удаан болгож янз бүрээр тавьж байгаа. Миний өөрийн хаягаар бүтнээр нь тавьж байгаатай харьцуулаад үзвэл ойлгоно.
Би хүмүүсийг хэр их хөдөлмөрлөж байна, хэр их зөв сэтгэлтэй юм гэдгээр нь үнэлдэг. Нийгэмд ийм л үзэл бүрдүүлэхийг хичээж явдаг. Энэ эмх замбараагүй болсон нийгмийг буцаагаад залуучууддаа зөв болгож үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг боддог. Мөн “Шударга байна гээд яг юу өөрчлөгдөх юм бэ” гэсэн бичлэг явж байна. “Одоогийн манай залуус нийгэмд шударга байлаа гээд юу өөрчлөгдөх юм. Тэглээ гээд амжилтад хүрэх боломжгүй болчихоод байна гэдэг сэтгэхүйтэй болчихоод байна. Тийм учраас үүнийг өөрчилмөөр байна” гэсэн утгатай үг хэлснийг яг тэр хэсгийг нь таслаад тавьчихсан байна лээ. Өнгөрсөн зун хүртэл намайг данхан дээр фото зургаа тавиулаад тараалаа гээд л баахан явуулсан шүү дээ. Тухайн үед тараасан данх биш. Хавар цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгэнд данх өгсөн юм. Тэр данхнууд дээр миний зураг байгаагүй.
-Таныг тендер авсан гэх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдлаа. Энэ тухай?
-Засгийн газрын хурал-даанаар Монгол Улсын сайн малчдын нэрсийг баталсныг санаж байгаа байх. Тус хуралдааны дараа Баянхонгор аймгаас аймгийн Засаг дарга над руу яриад “М.Билэгт гишүүн ээ Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаас өөрөөр буюу яамны шалгаруулснаар зарлах гэж байна” гэсэн. Энэ нь эхний байрт орсон хүмүүс биш, оноогоороо хойгуур орсон хүмүүсийн нэрсийг зарлах гэж байна гэсэн үг. Тэгээд л би учрыг нь олох гэж явсан л даа. Энэ талаар асуухад “Тэр нэгдүгээрт орсон нь хамаагүй. Бид энд программд оруулахаар үзүүлэлт нь хасагдчихдаг юм” гэж хэлсэн. Тэгээд л маргалдсан. Дараа нь энэ асуудлаар Г.Занданшатар сайдтай уулзаад буцаад ороод ирэхэд, тэр бичлэгийг хийсэн юм байна лээ. Өмнө нь өөрөө баахан хашгичиж хүнийг бухимдалтай болгочихоод буцаад ороод ирэхээр өмнөөс бичлэг хийгээд, өөрөө зүгээр ярьж, хүний нэр хүндийг гутаах зорилгоор олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг болсон. Бичлэг хийж байгааг би мэдээгүй. Дэд сайд Ж.Сауле өөдөөс хараад сууж байсан. Утсаа барьчихсан л суугаад байсан. үүнийг дүгнээд үзэхэд хэн нэгнийг гутаан доромжлох зорилгоор төрийн албаны өндөр албан тушаалтнууд бичлэг хийж дарамталдаг юм байна гэж ойлгосон. Надтай холбоотой ганц ч тендер байхгүй. Би өчнөөн бизнес эрхэлж байсан. Ганц ч удаа төрийн тендерт оролцож үзээгүй.
-Та энэ бичлэгүүдийг зохион байгуулалттай хийж байгаа гэж үзэж байна уу?
-Тийм. Тэгж их хөдөлмөр зарж хийж, тавьж байгаа юм тэгж л харагдана. Магадгүй 2020 онд манай тойрог дээр миний оронд дэвшинэ гэж бодож буй хүмүүс, надтай өрсөлдөхөөр бэлдэж буй хүмүүс тавьсан байж болно. Мөн алтны асуудалтай холбоотой байж магадгүй. Би энэ асуудлын талаар нэлээн дуугарч байгаа. Алттай холбоотой бүхэл бүтэн мафи улстөрчдийг гартаа авч байгаад Ашигт малтмалын татварыг буулгах гэж оролддог. Гэтэл би эсрэг байр суурь илэрхийлдэг.
pizda · 2019/01/25
Mongolcnuudiin hohi iim um songoj bdag
иргэн · 2019/01/24
Хүмүүс юу гэх нь тэдний эрх. Хамгийн гол нь үүнээс өөрөө дүгнэлт хийх нь юу юунаас чухал.
Зочин · 2019/01/24
За сүртэй штэ шодоргос шодоргос
Түвдэн · 2019/01/24
Мангарааа хүнд мэдэгдэх гээгйү бол бага ярьж бай
Баатархүү · 2019/01/24
Мангар жулга авгай. Юу ярьж байгаагаа ч өөрөө олйгохгүй хөөрхий дээ
ff · 2019/01/24
evluuleg shig yaridag pizda
ард түмэн · 2019/01/24
техникумын боловсролтой гудамжны яриатай тийм л эвгай юм бна ш дээ хөөрхиыг одоо шоолоод яахав дэ угаасаа хэлж бга үгнийхээ учрыг ч оылгодоггүй хүн ш дээ хөөрхий ийм л хүмүүсээр бид төрөө байриулж бга эмгэнэл л юм даа
ард түмэн · 2019/01/24
техникумын боловсролтой гудамжны яриатай тийм л эвгай юм бна ш дээ хөөрхиыг одоо шоолоод яахав дэ угаасаа хэлж бга үгнийхээ учрыг ч оылгодоггүй хүн ш дээ хөөрхий ийм л хүмүүсээр бид төрөө байриулж бга эмгэнэл л юм даа
ард түмэн · 2019/01/24
техникумын боловсролтой гудамжны яриатай тийм л эвгай юм бна ш дээ хөөрхиыг одоо шоолоод яахав дэ угаасаа хэлж бга үгнийхээ учрыг ч оылгодоггүй хүн ш дээ хөөрхий ийм л хүмүүсээр бид төрөө байриулж бга эмгэнэл л юм даа
ард түмэн · 2019/01/24
техникумын боловсролтой гудамжны яриатай тийм л эвгай юм бна ш дээ хөөрхиыг одоо шоолоод яахав дэ угаасаа хэлж бга үгнийхээ учрыг ч оылгодоггүй хүн ш дээ хөөрхий ийм л хүмүүсээр бид төрөө байриулж бга эмгэнэл л юм даа
ард түмэн · 2019/01/24
техникумын боловсролтой гудамжны яриатай тийм л эвгай юм бна ш дээ хөөрхиыг одоо шоолоод яахав дэ угаасаа хэлж бга үгнийхээ учрыг ч оылгодоггүй хүн ш дээ хөөрхий ийм л хүмүүсээр бид төрөө байриулж бга эмгэнэл л юм даа