С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулсан. Түүний аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноож, ялаа хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан байдаг.

Харин энэхүү хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар эл хэргийг дахин сөхөж эхэлсэн билээ. Тэгвэл Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тэдний  ажлын хэсэгт ажиллаж байхдаа ноцтой алдаа гаргасан гэв. Тодруулбал,  АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг дахин шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.