Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторк цацагдаж эхэлжээ. Нэвтрүүлэг бүрэн эхээрээ /2024.03.28/-аас телевизээр цацагдаж эхлэх аж. 

Харин тус нэвтрүүлэгт ямар асуудал хөндөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, нэвтрүүлгийн шторкоос харвал С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Шүүх байгууллага, Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг асуудал хөндөгдөх бололтой.

Харин түүний энэ нэвтрүүлгийн шторк сурталчилгаа цахим орчинд тарсан энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнд тийм ч таатай бус байгаа бололтой. Учир нь тэрбээр тус нэвтрүүлгийн танилцуулгыг Өөртөө дурласан ЭРГҮҮ, Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа хэмээн гарчиглаж, хувийн цахим хуудас дээрээ хуваалцсан байна.