Өмгөөлөгч Г.Батбаяр дөрөвдүгээр сарын 21 /2024.04.21/-ний шөнө буюу өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гарч явснаас хойш өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байгаа аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Түүнийг эрэн хайж байгаа бөгөөд Г.Батбаяртай энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан харсан хүн байвал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандах"-ыг мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэлээ.