Хэргийн газрыг битүүмжилсэн тул мэдээлэл өгөхгүй гэв
2019/04/26
Өнөө өглөө 100 айлын хойд талын автобусны буудлын хажууд байдаг "Нарлаг" цайны газрын орчимд 40 орчим насны эрэгтэй хүн буудуулж амь насаа алдсан хэрэг гарлаа.
Эл хэргийн талаарх мэдээллийг хүргэхээр хэргийн газар очиход "Хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй. Мөн зураг авахуулах байх тушаалыг дээрээс өгсөн. Хэргийн газрыг битүүмжилсэн тул ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг тайлбарыг өглөө. Талийгаачийн цогцосыг шүүхийн шинжилгээний газар руу авч явсан байна.
"100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага 08:30 цагийн үед мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.