Баянзүрх дүүргийн “Очир” төвийн зочид буудлын өрөөнд одоогоос хоёр жилийн өмнө 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан аймшигт хэрэг гарч байсан.

Тус хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нар гэм буруутай нь тогтоогдож тэдэнд анхан, давж заалдах шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноогоод байсан.

Гэвч хэрэгтнүүд ялаа хүндэдсэн хэмээн үзэж  хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдаад байсан юм. Тэгвэл тэдний гомдлыг өчигдөр /2019.05.24/ Дээд шүүх хэлэлцэж,  М.Амарболд, Б.Жавхлан нарт  оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна.