Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглсан хэмээн хоёр асуудлаар 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцсан хэргийн талаар бид дэлгэрүүлэн хүргэсэн.

Энэ удаад аав хүү хоёртой хамт шалгагдаж байгаа хүмүүс хэн болох, тэднийг ямар зүйл ангиар буруутгаж байгааг хүргэж байна.

Хотын экс дарга Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарыг ямар хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл тэдэнтэй хамт

  1. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун
  3. “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од
  4. Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг
  5. “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал
  6. Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр
  7. “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан
  8. “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нар шалгагдаж байгаа.

Тэдэнд эрүүгийн хуулийн 150.2, 265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1,  22.5.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс аав хүү хоёрын хэрэгт ямар байдлаар “хамт хэрэгтэн” болсныг хүн тус бүрээр хүргэж байна.

  1.  “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга
  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг дарга Э.Бтэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хөгжлийн” банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,500,000 ам.долларын зээлээс гэрээний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэсэн зохицуулалт, мөн Монгол Улсын Ерөнхий сайд, “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын “Голомт” банк дахь 2205048203 дугаарын данснаас “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн тус компанийн “Голомт” банк дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг, нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-иас Э.Бийн төрсөн хүү Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн “Төрийн” банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг, нийт 5,500,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч “ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК” ХХК-ийн дүрэмд заасан компанийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй, өөрөөр хэлбэл “ОССК” ХХК-ийндүрмийн 2.1-д “компанийн үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компанийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчиж ТУЗ-өөс эрх олгоогүй байхад “Могул Скай” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Д.Жы ашиг сонирхлын үүднээс “Могул Скай” ХХК-д 3,000,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн 7 хувийн хүүтэй олгохоор тохиролцон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Жтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “ОССК”, “Сангийн яам”-тай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1-д “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7,8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр “Сангийн яам”-анд төлнө”, 5.1-д “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвхөн Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэж заасныг тус тус зөрчиж 4,000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөгийг “Могул Скай” ХХК-д дээрх зээлийн гэрээний урьдчилгаа болгон өгч, улмаар гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг олгохын тулд Д.Жаас хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар тус компанийн барьж гүйцэтгэсэн “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166,856,900 төгрөгийн буюу онц их хэмжээний үнэлгээтэй орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өөрийн найз С.Одонтуяагаар дамжуулан хээл хахуульд авч, улмаар гэрээний үлдэгдэл мөнгө болох 1,000,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 500,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон гэмт хэрэгт,
  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж заасан зохицуулалт болон Монгол Улсын Ерөнхий сайд, “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 4.7-д “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50 хувиас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон, мөн 2015 оны 3 дугаар сарын 23, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон зэрэг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт,
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор дэд захирал Д.Оын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий “MONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157,500 төгрөгийн үнэ бүхий “Hennesy \/.S.0.Р” брэндийн архи 1 ширхэг буюу нийт 807,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд авсан,
  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах”, “ТОСК” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг тус тус зөрчиж Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлтэд батлагдаагүй 65,000,000 төгрөгийг дэд захирал Д.Оын хүү Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаартай тушаалыг хууль бусаар гаргаж, бусдад давуу байдал бий болгон уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д.Оын эзэмшлийн “Хаан” банкны 5043036804 тоот дансанд шилжүүлэн “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыгхэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхийн тулд түүний төрсөн эгч Т.Пүрэвсүрэнгийн нэрийг оруулж, Т.Баттөрөөс нэмж 24,000,000 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар саруудад хувьдаа авсаны хариуд өөртөө болон бусдад давуу байдал бий болгон “Буянт-Ухаа 2” хорооллын 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м2 талбай бүхий 53,055,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг үнэгүй олгуулж “ТОСК” ТӨҮГ-т 53,055,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 6. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Гтой бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцныг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгон “ТОСК” ТӨҮГ-т 92,596,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг буцаан төлөхийн тулд 2016 оны 7, 8 дугаар саруудад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 24,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт тус тус буруутгагдаад байгаа юм.
  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/927 тоот захирамжаар зорилтод бүлгийн иргэдэд орон сууц үнэ төлбөргүй олгох нэрсийн жагсаалтад өөрийн төрсөн ах Ё.Батчулууны нэрийг оруулж “Буянт-Ухаа 1” хорооллын 719 дүгээр байрны 55 тоот, 42,32 м2 талбайтай, 54,196,600 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг үнэ төлбөргүй олгуулж “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний буюу 54,196,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
  1. “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од
  • “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 48 тоот, 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцыг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгон “ТОСК” ТӨҮГ-т 92,596,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г нь иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоот, 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцыг хувьдаа авсан гэмт хэрэг үйлдэхэд хүргэн дүү Ж.Гантөмөрийн төрсөн эх Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг өгч ашиглуулан хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,
  • “ТОСК” ТӨҮГ-ын Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж ерөнхий нягтлан бодогч Ю.Атэй бүлэглэн “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоот, 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Батсүх нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын “Хаан” банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр 21,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлж, үлдэгдэл 42,641,600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх үед нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А/927 дугаартай захирамжаар уг орон сууцыг иргэн Ц.Батсүхэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ц.Батсүхээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг “Хаан”банк дахь Ж.Гантөмөрийн 5064535221 тоот дансанд шилжүүлж өгнө үү”гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг өөрийн төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн дээрх дансаар шилжүүлэн авч завшин “ТОСК” ТӨҮГ-т 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгох “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны 2 өрөө байранд иргэн Н.Энхбаяр хамрагдахаар болсон боловч 3 өрөө болгож зөрүү мөнгийг “ТОСК” ТӨҮГ-т төлөхөөр тус газрын захирал А.Гтай тохиролцож талбайн зөрүү 17,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ТОСК” ТӨҮГ-ын нярав Н.Ганболдод “1004-43 тоот урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар бэлнээр тушаасныг Т.Г нь авч завшин “ТОСК” ТӨҮГ-т 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
  1. Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг
  • Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Б, түүний хүү “Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ч нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасныг зөрчиж “Гранд лайн” ХХК-тай шууд гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж, улмаар тус газраас 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулуулж улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг “Гранд лайн” ХХК-тай тус тус байгуулуулж Нийслэлийн төсөвт онц их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  1. “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал
  • “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын үүднээс захирал А.Гд албан тушаалтай нь холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий “МONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157,500 төгрөгийн үнэ бүхий “Неnnеsу \/.S.0.Р” брэндийн архи 1 ширхэг буюу нийт 807,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд өгсөн гэмт хэрэгт,
  1. Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр
  • “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр түүний охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан түүнд 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт,
  1. “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан
  • “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэх, албан үүргийнх нь хувьд гүйцэтгэх үүргийг нь хэрэгжүүлэхгүй байлгахаар албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг авахын тулд өөрийн компанийн барьсан “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 56,6 м2 талбайтай, 166,856,900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг А.Гд 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр найз С.Одонтуяагаар нь дамжуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт,
  1. “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл
  • “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гтой бүлэглэн “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоотод байрлах 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Батсүх нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын “Хаан” банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр гэж 21,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр тушааж, үлдэгдэл 42,641,600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх үед нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/927 дугаартай захирамжаар уг орон сууцыг иргэн Ц.Батсүхэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад иргэн урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг түүнд буцаан олгохгүйгээр, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ц.Батсүхээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг “Хаан”банк дахь Ж.Гантөмөрийн 5064535221 тоот дансанд шипжүулж өгнө үү" гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг Т.Гын хүргэн дүү Ж.Гантөмөрийн дээрх дансруу шилжүүлж Т.Гыг дээрх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Холбоотой өмнөх нийтлэл

Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын холбогдсон хэрэг