Барилгаас унах гэж байсан гурван настай хүүг аварчээ
2019/07/20

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын есдүгээр багт гурван давхар орон сууцны барилгын гурван давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19:18 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж аавд нь хүлээлгэн өгчээ.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                    