Энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олдсон байна. Тодруулбал "БЗД-ийн аравдугаар хороонд байрлах төмөр замын гүүрэн гарцны доор нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг дуудлагын дагуу очиж шалгалт явуулахад хүй нь цөглөсөн, эрэгтэй хүүхдийн цогцос байсан бөгөөд нас бараад удсан учраас өлгийн дотроо илжирч муудсан байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Нас барсан нярайн эцэг, эхийг эрэн сурвалжилж байгаа юм байна.