Өнгөрсөн жилийн 10 дугаар сард Сүхбаатар дүүрэгт байрлах “Голомт” хотхоны “С” байранд тагнуулынхан нэгжлэг хийж байв. Цахим сайтуудаар энэ талаар шууд дамжуулалт хүргэн олон ч хүний анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн дагуу манай  улсад тагнуул хийж байсан гэх Тайванийн иргэнд мэдээлэл дамжуулж байсан хүмүүсийг илрүүлжээ.

Нийслэлийн Прокурорын газраас Тайванийн иргэнд  Эрүүгийн хуульд заасан  “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх хэрэгт холбогдсон, тагнуулын байгууллагын хоёр ажилтныг төрийн нууц задруулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Манай улсын тагнуулын ажилтнууд Тайванийн иргэнд хоёр жил орчим мэдээлэл дамжуулж байсныг тогтоож шүүхээс ял оноожээ. Харин улсын нууцад хамаарах хэргийг хаалттай хэлэлцсэн гэснээс өөр тодорхой мэдээлэл алга.