С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн ч  14:00 цаг хүртэл хойшилж, завсарлага авсан юм. Учир нь  эрүүдэн шүүгдсэн гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулахаар болсон. Тэгвэл тэрбээр шүүх хуралд хуягласан цагдаагийн машинаар хүрч ирлээ. Шүүх хуралдааны ирц бүрдсэн тул шүүх хуралдаан эхэллээ. Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.