Энэ онд нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Авто замын газраас өглөө. 2014 онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барих бөгөөд 243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц 1, явган хүний гүүрэн гарц 2, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барина. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм. Үүнээс он дамжуулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах замын ажлыг хийх аж.

1. Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам
2. МТ шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
3. Яармагийн гүүр – Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн  уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
4. Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик  чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт /99.2 у/м гүүрийн хамт/
5. СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгон өргөтгөж шинэчлэх /3000 м.кв/
6. БГД, 2-р хороо, Шүүхийн гудамжнуудын 1.0 км авто замын шинэчлэлт
7. Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам
8. Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэл/
9. Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам
10. Хан–Уул дүүрэг, 8-р хороо, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд явган хүний гүүрэн гарц барих
11. Сүхбаатар дүүрэг 10-р хороо, 100 айлын орчимд явган хүний гүүрэн гарц барих
12. Баянзүрхийн товчооноос  Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам
13. Ажилчны гудамжны Дунд голын доод гүүрийг хос гүүр болгож шинэчлэх /35 у/м/
14. БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн хүрээнд Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлт хийх /0.9 км, 74 у/м гүүр/
15. ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох байгалийн чулуун авто зам
16. ЧД, 4-р хороо, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох байгалийн чулуун авто зам
17. СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам
18. CБД, 7-р хороо, Бага тойруугийн гудамжийг МУИС-ийн арын гудамжтай холбох байгалийн чулуун авто зам
19. CБД, 7-р хороо, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох байгалийн чулуун авто зам
20. БЗД, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох байгалийн чулуун авто зам
21. БГД, 4-р хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам
22. БГД, 2-р хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам
23. БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамжнаас Гандангийн баруун хаалга хүртэлх байгалийн чулуун авто зам
24. Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил
25. НИТХ-ын 2013 оны 6/27 тогтоолоор хэрэгжүүлэх такси, нийтийн тээврийн хэрэгслүүдэд зориулалтын зогсоол барих юм. 

Харин энэ онд шинээр хэрэгжүүлэх ажлыг танилцуулбал,

1. Налайх дүүрэг, Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км авто зам
2. Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарцбарих
3. Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, 3.1 км авто зам шинээр барих
4. СБД, 1-р хороо, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
5. Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
6. Сансарын туннелийн 0.5 км авто замын шинэчлэлт
7. БЗД, 22-р хороо, Монел, Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто зам
8. Яармагийн гүүрийн дэргэдэх түр гүүрийн 2 талын холбоос 0.5 км авто зам
9. ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн  доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
10. БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, Ган зам зочид буудлын орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
11. БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
12. ЧД, 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
13. Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км замын талбайн борооны ус зайлуулах шугам барих
14. Гандийн гудамжинд борооны ус зайлуулах шугам шинээр хийх болон хучилтыг хүчитгэх /Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэл/
15. ХУД, 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих зэрэг 15 ажил хэрэгжинэ. Энэ жилийн замын ажлыг 4 сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Үндэсний их Баяр наадмаас өмнө замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын 80 орчим хувийг дуусгахаар төлөвлөж байгаа гэлээ.

Х.Даваа