Image

 

          Монголын Хүүхдийн спортын VI их наадмыг 2019 онд өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан байдаг. Монголын Хүүхдийн спортын VI их наадмын нээлт энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. 

           Өнөөдөр Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох баг тамирчид, багш дасгалжуулагчдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн спортын 21 төрөлд 272 тамирчин 57 багш дасгалжуулагчдын хамт оролцохоор ийнхүү Улаанбаатар хотыг зорьж байна.  

“Азийн хүүхдүүд 2020” ОУ-ын Хүүхдийн спортын 7-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын наадамд өргөнөөр хамруулах, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд хүүхдийн спортын их наадмын зорилго чиглэгдэж байгаа аж.