Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр прокурор асан Ё.Сагсайн бузар үйлдлийг олонд дэлгэж нийгэмд "Сагсайдах" гэсэн нэгэн нэр томъёог гаргаж ирсэн юм. Тухайлбал алдаа гаргасан,  хэлмэгдсэн нөхрийг нь суллахдаа эхнэрийг нь дарамталж бэлгийн харьцаанд орж хариуд нь нөхрийг нь сулладаг тухай ярьсан нь нэлээд шуугиан дэгдээсэн.

Тэгвэл тус сэдвээс Мөрөөдлийн театрынхан санаа аван бусармаг үйлдэлтэй прокурорын үйлдлийг тайзнаа амилуулж үзэгчдэд дэлгэж байна. Ганбаагийн энэхүү дүрийг үзсэн хүмүүст Н.Энхбаярын ярьсан нөгөөх гайхалт прокурор хамгийн түрүүнд санаанд нь бууж байгаа нь тодорхой.

Эх сурвалж: www.paparatsi.mn