С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэн сайдаар ахлуулсан таван хүнтэй ажлын хэсэг байгуулагдаад, эрчим хүчний төслүүдийг шийдвэрлэх гэж байна
5 цагийн өмнө
С.Цэнгүүн нарын УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүн "Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-тэй холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Төсвийн тодотгол явагдаж буйтай холбоотойгоор олон нийт маань "Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-д анхаарах шаардлагатай байна. Энэ хуулийн төслийг зургаадугаар сарын 23-нд өргөн бариад маш хурдан хугацаанд буюу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хүлээж байгаа.
Эрчим хүчний яам маань олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийн шатыг алгасаад яам дээрээ холбоотой мэдээлэл авсан болоод шууд Байнгын хороо руу оруулж ирсэн. Энэ хуулийн төсөл дээр гурван зүйл ангийн 30 шинэ зүйл заалтыг оруулж ирж байгаа.
"Эрчим хүчний төсөл" гэх шинэ нэршил гаргаж ирлээ. “Эрчим хүчний төсөл” гэж нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг нэрлэнэ гэсэн. Энэ хуульд сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан.
Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "Эрчим хүчний түншлэлийн гэрээ" гэх зүйлтэй болно. Энгийнээр хэлбэл Төр хувийн хэвшлийн тухай хуулиас гадуур шинэ эрчим хүчний төслүүдийг тусгайлан авч үзэх гэж байна.
Мөн эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа, төслийн хугацаанд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хэмжээ, туслан гүйцэтгэгчийн чадавх болон туршлагын шаардлагыг энэ ажлыг хэсэг шийдвэрлэнэ.
Эрчим хүчний төслүүд цаашаа явах ёстой. Гэтэл наадмын үеэр энэ том асуудлыг олон нийттэй хэлэлцэхгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд хамгаалахдаа "ТЭЦ-3 дэр гарсан осолтой холбоотойгоор бид бүхэн яаралтай, тендер зарлахгүй энэ ажлыг хийх хэрэгтэй" гэж үзэх байх. Хэрэв тийм юм бол УИХ-ын тогтоолоор ТЭЦ-3-ыг дангаар нь оруулаад ирэх боломжтой" хэмээн ярилаа.
Зочин · 37 минутын өмнө
SAWN80955877
Иргэн · 1 цагийн өмнө
Та нар идэх уух нүхээ малтахдаа арга хэрэглэж худлаа хашгираад амьтаны толгой эргүүлэхээ болио?! Эрх мэдлээрээ далимдуулж хүссэн бүхнээ л хийж байнашдээ?! Хариуцлага хүлээнэ гэж байхгүй цайрчихсан луйвахчид?! Та нарт итгэх арга даанч алгадаа?!
Зочин · 3 цагийн өмнө
XALYYXN SEKSDI80955877
Зочин · 5 цагийн өмнө
2ERTEI TAALLAAR TAASHAALG SEKSYGR XUCHINDI80955877VANXANDI
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XOXN BOOWN XUSNR YDAANR DOLOON80955877
Зочин · 5 цагийн өмнө
ALNI SEXSYGR SEKSEER SADARLX ANUSN SEXSYGR80955877