Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой
4 цагийн өмнө
Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.
- Өнгөрсөн онд төсвийг долоон удаа тодотгосон бол энэ онд дөрөв дэх удаагаа хэлэлцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж, төсвийн төлөвлөлт буруу яваад байгааг харуулаад байна. Үүнд таны байр суурийг сонсвол?
-Манайх төсвийн орлогоо уул уурхайн борлуулалтаар хэмжиж, төсөөлөөд байна. Тэгэхээр төсөөллөө зөв гаргах хэрэгтэй.Төсвийн төсөөллөө хэт өөдрөг гаргасантай холбоотой хэрэгжих явцад төсөв тасрах, орлого буурах нөхцөл байдалд орж байна.
Нэг үгээр хэлбэл, төсвөө хэт өөдрөг төсөөлж улмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд илүү ач холбогдол өгдөг. Эсрэгээрээ үр ашигтай төсвийн зарцуулалттай улс болох асуудлаа гуравдугаарт тавьж байна. Өөрөөр хэлбэл, үр дунд суурилсан төсвийн төсөөлөл боловсруулах ажлаа хийхгүй байна. Ингэхээр төсвөө байнга тодотгохоос өөр гаргалгаагүй мэт болчихож. Уг нь тоонд биш үр дүнд суурилж төсвөө төлөвлөх боломжтой.
-Үйл ажиллагаанд төвлөрөөд үр дүндээ суурилаагүй төсвийн зорилтууд оруулж ирсэн жишээ олон байна гэсэн?
-Манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй. 2025 оны төсвийг одоо тодотгож байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Тэгвэл түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл нь. Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан жишээ олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яам Төрийн өмчит компанийн алдагдлыг бууруулна гэсэн зорилт тавьсан хэдий ч гүйцэтгэлээр алдагдал нь 5.0 тэрбум төгрөг байснаа нэмэгдээд 74 тэрбум болж өссөн. Үүнийгээ цахилгааны үнийг нэмсэн учраас зорилгодоо хүрч чадсан гэж үзэж ажлынхаа үнэлэмжийг 100 хувь гэж дүгнэсэн. Энэ нь логикийн хувьд алдаатай. Бодлого боловсруулж байгаа яам зорилгынхоо үр дүнг ингэж дүгнэж болохгүй. Гадаад хэргийн яам Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлнэ гэсэн зорилготой. Гэхдээ хэрхэн шалгаж /КPI/ ямар хэмжүүрээр хэмжиж дүгнэх вэ гэсэн үзүүлэлтэд гадаадын өндөр хэмжээний айлчлалын тоогоор Монгол Улсын нэр хүндийг үнэлнэ гэж заажээ. Энэ нь маш алдаатай зүйл. Айл хэр их хэссэнээр нэр хүнд нь сайжирдаг бол бүх л улс, олон улсад нэр хүнд нь сайжрах биз дээ. Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнд суурилсан төсөл, хөтөлбөр биш. Уг зорилго нь хөнгөлөлттэй зээл олгох. Гэвч шалгуур үзүүлэлт нь зээл авсан хоршооны тоогоор гэж заасан. Хөнгөлөлттэй зээл авахыг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Гол нь зээл авсан, аж ахуйн нэгж, хоршоод ямар үр бүтээмжтэй ажиллаж байгаа юм. Ашигтай ажиллаж байгаа хоршооны тоогоор хэмжих ёстой байтал зээл авсан хоршооны тоогоор дүгнэж байна. Иймэрхүү хөгжлийн төлөвлөгөөг УИХ-ын чуулганд байнга оруулж ирдэг. Байнга санал гаргаж засуулдаг. Дээрх гурван асуудалд санал гаргаж засуулсан. Салбар яамдаас ийм логикийн алдаатай түвшний бичиг баримт боловсруулж УИХ-д өргөн барих хэрэггүй. УИХ-ын гишүүд үүнд сайн анхаарах хэрэгтэй. Хамгийн гол төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой. Зөв шалгуур үзүүлэлтээр хэмжих хэрэгтэй.
-Манайхан төсвөө бичихдээ ажлын байрыг хэдээр нэмэгдүүлж, ажилгүйдлийг хэдэн хувиар бууруулах юм гэдэгт ямар нэгэн хэмжих нэгж буюу тоогоор илэрхийлэхээс цааргалаад байх шиг санагддаг. Энэ байдал нь дараа нь үр дүнг тооцох, хэмжихэд төвөгтэй болгодог болов уу?
-Улстөрчид ялангуяа үр дүнгээ ярихгүй. Хийх гэж байгаа зүйлдээ ач холбогдол өгдөг. Тухайлбал, нутагтаа очоод би зам барина, сургууль барина гэж ярьдаг. Тэгээд 2000 хүн амтай суманд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барьдаг. Энэ бол үр дүн биш. Юу хийх гээд байгаадаа ач холбогдол өгч буй жишээ энэ. Барихаасаа өмнө ямар үр дүнд хүрэх юм гэдгээ эхлээд тооцох хэрэгтэй. Иргэд улстөрчдөөс үр дүнг нэхэх хэрэгтэй. Ажилгүйдэл буурсан юм уу, буураагүй юм уу, яг энэ амлалтыг л нэхэх ёстой. Ялангуяа яамдын түвшинд ийм амлалтуудыг жил бүр төсөв дээрээ өгч байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид ирэх жил төсвийн зарцуулалтаар ажилгүйдлийг яг хэдээр бууруулах юм гэдгээ маш тодорхой бичих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хүн хүчний хомсдолтой байхад нөгөө талдаа ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг. Тэгвэл энэ хоёр хэрэгцээ хэзээ уулзалдах юм. Бид халамжаас хөдөлмөрийн тогтолцоо руу хэзээ шилжих юм. Эдгээр зүйлүүдээ зоригтой хэлж, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ бодитой ярих ёстой. Гол нь шалгуур үзүүлэлт буюу хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Ер нь төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Энэ хоёр зарчмыг баримталж, үүнийг бүх түвшинд ойлгох хэрэгтэй.
-Төсвийн хэлэлцүүлэггүйгээр тодотгол хийж байна. Дахиад л яамд нь юун дээр алдаад байгаагаа дүгнэхгүйгээр цаг хугацааны хайчинд оруулж төсвийг тодотгох үйл явц давтагдаад байгааг яаж зогсоох вэ?
- Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр мөргөлдөөд байх шиг. Уг нь төсөв хэлэлцэх нь ард түмнээс сонгогдсон төлөөлөлтэй Хууль тогтоох дээд байгууллагын үндсэн гол дүрэм. Тиймээс УИХ-д гишүүд нь төсвөө ярилцах ёстой. Харамсалтай нь сүүлийн 20,30 жил Засгийн газар төвтэй төсвийн төсөөлөл орж ирж байна. Бид ийм ажил хиймээр байна. Үүнд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэж. Мөн энэ асуудалдаа ач холбогдол өгсөөр ирлээ. Үүнийг л засах ёстой. Засах гол гаргалгаа нь “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт”. Одоогоор төсөв дээр үнийн дүн л ярьж байна. Тэгэхээр хэдэн төгрөгийн төсөвтэй, хэдэн төгрөг зарцуулах нь чухал биш. Үр дүнг хэлэлцэх нь чухал. Тэгэхээр үр дүнг яривал бодлого яригдах учраас төсвийг богино хугацаанд хэлэлцэх боломжгүй. Гэхдээ энэ бүгдийг засах чиглэлд ажлын хэсгээ манлайлаад ажиллана гэж бодож байна.
-Аудитын байгууллагаас 2024 оны төсөвт 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрлээ гэсэн. Жил бүр л иймэрхүү дүгнэлт гардаг. Тэгвэл үүнд хариуцлага хэрхэн тооцдог болгох вэ?
-Аудитын байгууллагын дүгнэлтэд Эдийн засгийн байнгын хороо, салбар мэргэжлийн хороод зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Өрөөр хэлбэл, есөн их наяд төгрөгийн зөрчил хаана илрүүлнэ. Тухайн холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай хариуцлага тооцож цаашид ямар аргаар зөрчлөө арилгах үр дүнг сайжруулах алдаагаа давтахгүй байх чиглэлийг өгч ажиллаад явах нь зөв гэж бодож байна.
-Эрчим хүч гал алдаж өчнөөн алдагдал үүсээд байна.Тодотголоор 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн. Байгаа төсвийг нь таначихсан. Нэмэлт санхүүжилт тусгаагүй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- Засгийн газар эрчим хүчний үнийг нэмсэн. Ингэснээр аж ахуйн нэгж, ард түмний нуруун дээр энэ ачааллыг үүрүүлж байна. Өнгөрсөн 20,30 жилийн алдаагаа засах стратеги төлөвлөгөө байх ёстой. Намрын чуулганаар Аж үйлдвэрлэлийн бодлогын байнгын хороон дээр боловсруулж байгаа гэж байсан. Одоогоор энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Байнга гал унтраах байдлаар төр явж болохгүй.
Ямартаа ч Төрийн өмчит компаниуд эрчим хүчний үнэ нэмснээр алдагдалгүй болно гэсэн амлалтаа өгсөн. Гэхдээ аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажиллах юм гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 21 секундын өмнө
TANILTSI80955877
Зочин · 11 минутын өмнө
Ай мэдэхгүй энэ баян өлгий аймгийн төрийн алба хаагч маш их болсо тэрний дотор энэ боловсролын салбар 2015оноос хойш баахан цэцэрлэг нээсэн одоо бүр зарим цэцэрлэгт хүүхэд олдогүй хэцүү болж бна зарим цэцэрлэг хүүхэдгүй 10 хүрэхгүй хүүхэдтэй сууж бна. Боловсролын газар боло Боловсролын яам ямар ч арга хэмжээ авагүй бүр цэцэрлэгт ирээгүй хүүхэдийг ирсэн гэж бүртгэдэг. Зарим шинэр нээгдсэн сургууль цэцэрлэг багшаас илүү үчилгээний ажильантай ямар ч судалгаа байхгүй бодолго байхгүй хотод багш хийх хүн олдогүй манай бяан өлгий аймагт багшийн ажилд орохын тулд хахууль өгдөг бүр манаач болохын тулд 5сая нь хахууль өгдөг манай аймгийн сургууль цэцэрлэгий эрхлэгч захрил болсон хүн баяжна. Аймгийн төвд байгаа сургууль цэцэрлэгийн үйчилгээний ажилтануудыг хувийн байгуулгаар хийлгэж болохгүй юу боловсролын яам судалгаа хийдэгүй зүгээр мөнгө авдаг газар уу хаан юу болж бна гэж ирээд шалгаж болдогүй юм уу шимээгүй ирээд шалгаж болохгүй юм уу хэдэн каз идээд шалгалтанд ирсэн зөрчилгүй гэж явдаг зарим цэцэрлэг бүр 4 манаач дээр нэмэд салбар гэж нээж байгаад даихад 2 нэмж авсан тэд нарын хянахгүй юм уу камер тавиад хянаж болохгүй юм уу манаачаар мануулах цаг өнгөрсөн шүүдээ бүх юм техниологоор хийж болно шүүдээ тэрний оронд хэдэн манаач авснаас багш нарын цалингийг нэмж болохгүй юм уу
Зочин · 2 цагийн өмнө
BOOWN XOXOJ SXN BOOW DOLOON80955877
зочин · 2 цагийн өмнө
төсвийн мөнгийг тараагаад хянадаггүй, хэмнэсэн арвижуулсан санаачлагатайг нь урамшуулах ёстой
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Лувсанжамц гишүүн их хурлын бүх гишүүдэд хичээл заах хэрэгтэй цаадуул чинь хулгай хийх сандал суудал булаацалдах даа л толгой нь ажилладаг
Зочин · 4 цагийн өмнө
SEXSDI EDELUULI80955877