Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ
1 цагийн өмнө
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их Эе хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, 21 аймаг, гурван дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81.1 хувийн ирцтэйгээр хуралдав.
Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог болсон байна. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байжээ.
Тус хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргажээ. МҮБХ-ны тэргүүний сонгуульд нууц санал хураалтаар 144 төлөөлөгч оролцсоноос 100 хувийн саналаар тэргүүн Ц.Магалжавыг улираан сонгожээ.
Шинэ дүрмээр Тэргүүлэгчид 25, Барилдааны дүрмийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5, Ахмадын зөвлөлийг шинээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсны дагуу МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд, алслагдсан дүүргүүд, Жаяг дэгийн багийг төлөөлөх дараах 25 хүн ажиллахаар сонгогдов. Үүнд:
- МҮБХ: Ц.Магалжав
- Архангай: Д.Рагчаа
- Баян-Өлгий: Ш.Мурат
- Баянхонгоря: С.Дарамсүрэн
- Булган: М.Өсөхбаяр
- Говьсүмбэр: Д.Азжаргал
- Говь-Алтай: С.Багахүү
- Дархан-Уул: Б.Төмөрбаатар
- Дорноговь: А.Хатансайхан
- Дорнод: Д.Цогзолдорж
- Дундговь: А.Атанхуяг
- Завхан: М.Баяржавхлан
- Орхон: Ж.Лхагвасүрэн
- Өвөрхангай: Д.Батбаяр
- Өмнөговь аймгийг төлөөлж: Т.Түмэндэмбэрэл
- Сүхбаатар: О.Баярхүү
- Сэлэнгэ: Б.Одгэрэл
- Төв: Б.Бадам-Очир
- Увс: Д.Цэрэнсамбуу
- Ховд: Ц.Лхагвасүрэн
- Хөвсгөл: Г:Эрдэнэбаяр
- Хэнтий: Б.Одхүү
- Багануур: Н.Анхбаяр
- Налайх: Ж.Ганзориг
- Жаяг дэг: С.Гантөр,
Барилдааны дүрмийн зөвлөлийн 25 хүний бүрэлдэхүүнд:
- Аймгийн Арслан С.Мөнхсүх /Хөвсгөл/
- Аймгийн Арслан Ж.Батбилэг /Төв/
- Улсын начин Х.Түвшинсанаа /Төв/
- Улсын хүндэт засуул Л.Хадаа /Жаяг дэг/
- Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/
- Аймгийн Арслан Ж.Бадрал /Дархан-Уул/
- Аймгийн Заан Ч.Энхзаяа /Хөвсгөл/
- Аймгийн хурц бадрангуй Арслан О.Баярхүү /Сүхбаатар/
- Улсын харцага Г.Бадрах /Хэнтий/
- Улсын начин Д.Нямхүү /Баянхонгор/
- Улсын начин Ж.Оргил /Завхан/
- Улсын начин Д.Бадрах /МУГТ/
- Аймгийн арслан Ц.Жамсран
- Сумын заан Ч.Чинзориг /Налайх/
- Улсын өсөх Идэр начин Н.Бүрэнбаатар
- Сумын заан Т.Мөнхнасан /Ховд/
- Аймгийн арслан О.Мөнхтөр /Говь-Алтай/
- Аймгийн начин П.Пүрэвсүрэн
- Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/
- Аймгийн арслан Д.Батжаргал /Завхан/
- Улсын начин Д.Тогтохжаргал /Увс/
- Аймгийн Арслан Г.Ганцоож /Хэнтий/
- Аймгийн Арслан Ч.Эрдэнэчулуун /Архангай/
- Аймгийн Арслан Т.Занданбат /Дундговь/
- Аймгийн арслан Т.Дүүрэнсаран /Баянхонгор/
Хяналтын зөвлөлийн гишүүнээр:
- Бизкон аудит ХХК-ийн захирал Л.Отгонбаяр
- Бөхбилэгт дэвжээний менежер Б.Жавхланцогт
- Улсын Заан Д.Баасандорж
- Аймгийн начин Х.Жаргаланбаатар
Аймгийн Арслан С.Ерөөлт нар тус тус сонгогджээ. Тус зөвлөлийн гишүүд хуралдаж даргаараа Бизкон аудит ХХК-ний захирал Л.Отгонбаярыг сонголоо.
Мөн шинээр байгуулж буй Ахмадын зөвлөлийн гишүүдээр улсын заан Д.Хишигдорж, улсын начин Д.Жанчивдорж, улсын начин Д.Бадрах, улсын хүндэт засуул Л.Хадаа нар сонгогдсон бөгөөд даргаараа улсын начин Д.Жанчивдоржийг сонгов.







Зочин · 41 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877SEXSEER XUCHINDEED80955877