Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 18-наас эхэлж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршдог орон сууц болон албан байгууллагуудын халуун усыг хязгаарлаад буй.

Харин маргааш буюу тавдугаар сарын 20-30-ны хооронд дараах хороолол, бүсийн дулааны шугамын засварын ажлыг эхлүүлэхээр болсныг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.

9ДЕЖИ магистральд холбогддог:

  1. Эрчим хүчний сургалтын төв
  2. Зэвсэгт хүчний 017-р цэргийн анги
  3. Залуус хороолол
  4. Нефть бааз орчмын хэрэглэгчид
  5. 21-р хороолол
  6. Орчлон орон сууцны хороолол орчмын хэрэглэгчид

13АБВГД магистральд холбогддог:

  1. Буянт ухаа I, II хороолол
  2. Нисэх орчмын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоног хааж, магистраль шугамын нягтын туршилт, урсгал засвар, худгийг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

зураг