ТАНИЛЦ: Х.Нямбаатарыг орлох Б.Мөнхбат
1 цагийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Балжиннямын Мөнхбат ажиллахыг мэдэгдэж тамгыг нь гардуулж өглөө.
Тэрбээр төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн гээд удирдах албан тушаал хашиж байжээ.
БОЛОВСРОЛ:
- 1988-1998 онд Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургууль
- 1998-2002 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг физик, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг
- 2005-2007 онд Удирдлагын академийг удирдлагын ухааны магистрын зэрэг
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд Физикийн багш
- 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
- 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
- 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2018-2023 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
- 2024 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөх
- 2024 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.
Б.Мөнхбат нь 2016-2020, 2020-2024 болон 2024 оноос хойших хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байгаа ажээ.






