Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 300 га газрыг 60 жилийн хугацаагаар БНХАУ-ын компанид эзэмшүүлсэн гэв.

Нутгийн иргэн "0,7 газраар бодоход л 4280 хүний эзэмших газрыг Засаг дарга хятадуудад олгосон байна. Нэг газрыг 175 мянган төгрөгөөр өгчээ.  Гэтэл өнөөдөр иргэд бид нарт 10 газрыг 1 сая 700 мянган төгрөгөөр хадлан, бэлчээрийн газрыг өгдөггүй байж гадны хөрөнгө оруулалттай компанид өгчихсөн байгаа юм. Нутгийн иргэдэд өгөхгүй байгаа газрыг Гадныханд өгч байна.

Анх багийн хурлаа хийхдээ малчдад ямар ч хүндрэл учруулахгүй гэсэн. Гэтэл бид нар газар тариалангийн ажлаа эрхлэх болсон чинь хурал дээр ярьж байсан зүйл нь хэрэгжихгүй болчихсон юм. Ингээд ам, үйлдэл хоёр нь зөрөөд байгаа болохоор бид нар маргаан үүсгэж эхэлсэн" гэлээ. 

Мөн анх 300 га газрыг авахдаа дэрэвгэр жиргэр тариална гэсэн. Харин эсрэгээрээ юу ч тариалаад байгаа нь мэдэгдэхээ байсан. Хаваржингаа шороо тоос босгосон иймд нутгийн ард түмэн эсэргүүцэж байгаа ажээ.

 

Бичлэгийн эх сурвалж: ТВ4 телевиз