Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Тэрбээр энэ үеэр:  “Монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн  язгууртнуудын булшийг  95 жилийн өмнө Оросын археологийн баг Ноён уулнаас олсон. Иймээс Монгол хүн яаж ч ядарч туйлдсан бай  өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх болоогүй ээ.

 

Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.

 

Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй”  хэмээсэн юм.