Сайн уу. Миний эхнэр гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн юм. Харин ирснээсээ хойш тэр 1 эрэгтэй хүнтэй байнга утсаар ярих юм.

Асуухаар ажлын газрын хүн гээд нуугдаж ярьдаг байснаа одоо энэ ямар ойлгох биш гэсэн байртай миний дэргэд ч тоохгүй ярьдаг болсон. Түүнийг тэнд байхдаа эрэгтэй найзтай болсныг бий сонссон гэхдээ би итгээгүй одоо бол итгэж эхэлж байна. Хамт ажиллаж байсан гадаад эрэгтэй хүн нь аль эрт Монголд ирчихсэн байхад өдөр шөнөгүй ярина юугаа мартсан гэж байнга ярьдаг байнаа. Асуухаар чамд хамаагүй гэх юм салья гэхээр тэртэй тэргүй бид 2 тусдаа байгаа биздээ гэх юм. Уг нь би түүнд үнэнчээр их удаан хүлээсэн юм бас олон жил цуг амьдарсан юмсан. Гэхдээ би яагаад ч юм хардахгүй юм зүгээр л 1 таньдаг хүн хажууд хүнтэй ярьж байгаа юм шиг санагдах юм даа.

Ийм утгагүй тэнэг амьдарлаар амьдарна гэж бодож явсангүй эхнэртэй ч юм шиг эхнэргүй ч юм шиг хүүхдээ бодоод л тэсч байна. Хүүхэдгүй байсан бол яг одоо салаад огт уулзахгүй байхгүй юу даанч хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ дуулаагүй сонсоогүй мэдээгүй хүн шиг явж байна. Өндөг шиг өөгүй хүн хаа байхав надад ч гэсэн буруу байгаа л байх гэхдээ архи ууж агсан тавьсангүй, хүүхэн эргүүлж гадуур гүйсэнгүй, хоосон хонуулж хувцасгүй явуулсангүй байгаагаараа л боломжоороо л хичээж амьдарсан зүтгэсэн. Харин одоо хайран цаг хугацаа яах гэж энэ хүнтэй хамт амьдарсан нь ойлгомжгүй болчихлоо. Хүүхдээ л өрөвдөх юм гэхдээ хүү минь надтай хамт амьдарна надаас салахгүй гэдэг. Амьдрал үргэлж салаа замын уулзварт ирээд гацах юм даа хааш нь явбал зөв бол…