Энэ долоо хоногт улс төрд өрнөж буй гол халуун сэдэв нь "Сонгууль"-тай холбогдов. Улс төрийн хүчнийхэн сонгуулийнхаа шоуг ийнхүү далд хэлбэрээр эхэлж буй бололтой.

Хоёрхон сарын дараа он солигдоно. Үүний дараа хавар нь УИХ-ын сонгууль болно. Гэтэл ирэх оны төсвийг тэд өөрсдийн сонгуулийн шоундаа хэдийнээ чимээгүйхэн төсөвлөөд авч байгаа бололтой. Ийн хардахын учир нь урьд өмнө нь төсөвт тусгагдаж байгаагүйгээр их халамж, тэтгэмжийн мөнгө яригдав. Улс төрчдийн шоу: Төсөв нэрээр бэлэн хоол өгч иргэдийн саналыг авах нь

Хөшгөө нээгээд удаагүй намрын ээлжит чуулган нэг зүйлийг эс тооцвол өмнөхөөсөө ялгарахааргүй унжгар уйтгартайгаас гадна олон түмэнд урт хугацаанд хэрэг болчихоор том юм төдийлөн хийхгүй нь тодорхой болоод явчихлаа. Попууд сонгуулийнхаа шоуг “Итгэлийн зээл” хэмээх өрийн санаачилгаар эхлүүллээ.

Мөн үндсэн хуулинд нэмэл өөрчлөлт оруулах тухай улс төрчид ширүүхэн эхэлсэн ч өдгөө гацаанд оров. Сүүлийн үед монгол улсын нийгэм, улс тѳрд үүссэн хямралт байдал даамжирч, хачирхалтай сонин үзэгдлүүд гардаг болжээ.  Түүний улбааг судлаад учир шалтгааныг нь эрээд байхаар гарцаагүй нэг нууцлаг юманд хүргэдэг. Оюутолгойн асуудал, олон том том хэргүүд саармагжаад зарим нь хѳѳн хэлэлцэх хугацаа энээ тэрээ гээд хаагдчихав.

Сүр дуулиантай эхэлсэн ҮХНѲ гэгч нь үхэх тал руугаа ойртов, ард түмний санал асуулга явуулна гэсэн ч нэг намын боловсруулсан тѳсѳлд референдум хийх нь утгагүй, тэгээд ч анхнаасаа процедурын алдаатай, хууль зѳрчсѳн нь илэрхий болоод ирэхээр таг зогсолт хийв. С.Баярын хэнээ хиен биеллээ олов

Өнөө л улстөржилт, талцал маргаантай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа cap орчим гацсан юм. Үүнийгээ “Гишүүдийг тойрогтоо ажиллаад ир гэж аман байдлаар УИХ-ын дарга чиглэл өгсөн” хэмээн 64-ын бүлгийг зангидаж буй Д.Тогтохсүрэн дарга эвтэйхнээр тайлбарласан. 

Өнгөн дээрээ ийм ч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрчээ авсантай холбоотойгоор чуулган, Байнгын хорооны ирц бүрдээгүй, гишүүд “ацан шалаа”-нд орж, тэр хэрээр төрийн ажил гацсан. Чухам л ээлжит бус чуулганаар шийднэ гээд байсан ард нийтийн санал асуулга явуулах тов, зардлын хэмжээг тогтоож чадаагүй. Ерөнхийлөгчийн “улс төр”

УИХ тарж, ээлжит бус сонгууль зарлах нь гэж бүтэн сар оволзлоо. Улс төрийн намууд ч ил далд бэлтгэлээ базааж, УИХ-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой нөхдүүд тойргоо “тойроод” эхэлсэн.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийг дуудаж гарын үсгийг нь зуруулсан. Гэвч тэр цаасан дээр нь 47 гишүүн зуржээ. Дахиад дөрвөн гишүүн олох гэж лав долоо хоног гүйгээд бараагүй байна. МАН-ын нөлөө бүхий гишүүд УИХ-ыг тараахгүй гэж тохирчээ

АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ нэр дэвшихээр шийдсэн бөгөөд сонгуулийн сурталчилгаанд ажиллах 200 орчим хүнтэй багаа хүртэл хэдийн ажиллуулж эхэлсэн байна. Түүнтэй хамт С.Одонтуяа нарын хоёр эмэгтэй улс төрч АН-аас нэр дэвшихээр яригдаж буй аж.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүрэг, Хэнтий аймгийн аль нэгэнд нэр дэвшихээр тандалт хийж буй юм байна. У.Хүрэлсүх УИХ-д хаанаас нэр дэвших вэ?