Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ
2026/10/10

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно.
Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг.
Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ.
Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан. Орчихоод гараад ирье. Ээж ээ, тайван байж байгаарай” хэмээн пост нийтэлжээ.







Зочин · 2026/10/11
ajillah erhiig n hasaach Mongol uls arail herees heterj bna busd orond iim asuudal gargasan bol dahij hezeech ajillah erhiin hasj hariuthlaga hatuu bdag shu
zochin · 2026/10/10
Энэ эмэгтэй олон нийтийн сувгаар арай арай л харагддаг байсан даа...
Зочин · 2026/10/10
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө