Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 6. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 8. Адъяа гараг. Суулга одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн.

Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар  одогсод зүүн зүгт мөрөө  гаргавал  зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.