ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүдэн шүүсэн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал  Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр эхэлж, өдөр 14 цагийн үед түр завсарлаад байсан юм. Өнөөдрийн хуралд Б.Хурц өөрөө оролцоогүй бөгөөд түүний өмгөөлөгч ирсэн байгаа аж. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүний хурал дуусч, шийдвэрээ гаргахаар яг одоогоор түр завсарлаад байна. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. 

Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Иймд Давж заалдах шатны шүүх маргааныг хэлэлцэж ийн өнөөдөр эхэлсэн  Прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.