Би 30 настай 2 хүүгийн ээж. мэдээж нөхөртэй. нөхөртэйгөө 9 жил хамт амьдарч байна. 3 хоногийн өмнө би найзуудтайгаа уулзахын тулд нөхөртөө ажилтай гэж худлаа хэлж яваад орой 11 болж байхад гэртээ ирсэн.

/ тэр болгон намайг найз нөхөдтэй гарна барина гэхээр уурлаад явуулдаггүй болохоор би тийм арга хэрэглэсэн/ Тэгээд орой ирсэн бөөн асуудал бөөн хэрүүл, / намайг ирэхэд согтуу хүлээж байсан/ ингээд асуудал үүслээ. маргааш нь намайг захирал руу минь яриад ажилгүй болгочихсон. /Би яг одоо халагдах өргөдлөө өгчөөд гараад ирлээ./ ийм амьдрал байж болох уу. Олон жил намайг зовоосондоо. Харин би энэ хүнээс салхаар шийдэж бүх асуудлаа цэжгцэлж байгаа. хүүгээ аваад л гараад ирсэн.

Залуу хүн юм чинь сайхан амьдарнаа. Надад жаахан л сэтгэлийн дэм хэрэгтэй байна. / Мэдээж надад гар хүрсэн/ Энэ байдлыг би тэсэж чадахгүй ажилгүй болгочлоо. амьдралгүй болгосон. Одоо надад өөрөө амьдралаа босгох л үлдээд байна. Би юунаас эхлэх үү мундагуудаа надад зөвлөөрэй. /Энэ амьдралаас үнэхээээр залхсан. Шинээр амьдралаа эхэлмээр байна. БИ чадах болов уу гар салаглаж байна шүү ккк амьдрал нэг төмөр нүүрээ харуулахаараа үнэхээр аймар юм байна. Үнэхээр аймар