АТГ-аас олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурорт шилжүүлсээр байна. Тухайлбал,

  • Өнгөрсөн сард Оюу толгойн гэрээг ‘будлиантуулсан’ гэх С.Баяр, Ч.Сайханбилэг , С.Баярцогт нар албан тушаалаа урвуулсан
  • Их хэмжээий мөнгө завшсан гэх Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Үүнээс гадна  ХХААХҮ-ын сайд асан Б.Батзориг болон ЖДҮС-ийн эрх бүхий албан тушаалтнууд, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан  Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Жастын Ш.Батхүүү, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны АТБХ зохицуулах газрын дарга Д.Доржханд, ‘ДЦС-2’ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, ‘Улаанбаатар төмөр зам’ ХНН-ийн дарга Пүрэвбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нарт холбогдох олны анхаарал татсан хэргүүд шүүхэд шилжсэн.

Дээрх хэргүүдээс гадна Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нартай холбоотой хэргүүд тус тусдаа шалгагдаж байгаа гэх.

Хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, ‘Азаргын гол чонот’ ХХК-ийн захирал  ‘Хар Отгоо’ хочтой Б.Отгонбаатар нарыг баривчилж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулсан.

АТГ сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон олны анхаарал татсан дээрх хэргүүдийг шалгаж дуусган прокурор болон шүүхэд шилжүүлээд байна. Одоо эдгээр хэргийг шүүхээс ямар ял шийтгэл оноохыг харах л  үлдээд байна.

Т.Энгүүн

www.Tac.mn