Яаж нөхөртэйгөө эн тэнцүү ачаа үүрч амьдрах вэ?
2019/11/07
Сайн байцгаана уу? Нөхөр бид 2 гадаадад байдаг, суугаад 10аад жил болсон, хөөрхөн хүүхдүүдтэй.
Амьдралын эхний жилүүдэд би сурч, нөхөр ажиллаж байгаад сүүлд нөхөр сурахаар болж, би ажиллаж эхэлсэн юм. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалан оройтох, амралтаар ажиллах элбэг байсан. Нөхөр маань биднийг байхаар хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй байна гэсээр би хүүхдүүдээ аваад монгол явж сүүлийн 3 жил хүүхдүүдээ харангаа монголд ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд гадаадад сурангаа, ажиллаж төлбөрөө олох хэцүү гэдгийг мэддэг учраас нөхрөөсөө ямарч тусламж авалгүй өөрөө бүх юмаа зохицуулж байсан.
Монголд очоод удалгүй хадам нөхөр бид 2ын авсан байрыг хуурамч бичиг үйлдэн банкны барьцаанд тавьсныг мэдсэн. Тэр зээлийг нь нөхрийн дүү төлөөд явж байсан. Энэ үед их дургүй хүрсэн ч зальдаад булааж авах гэсэн биш, зээлээ өөрсдөө төлөөд явж байгаа юм чинь гэж өөрийгөө тайвшруулаад өнгөрөөсөн. Гэтэл дүү нь би 1аараа энэ өрийг төлөлцөхөд хэцүү байна гэж нөхөрт хэлж, тэр үед миний гадаадад ажиллаж байгаад ажлаас гарсны мөнгө байсан тэрнээсээ 1/4ыг нь хадамд өгсөн. Энэ үед ч гэсэн ээжийнхээ өрийг 1аараа дарж байгаа хэцүү байгаа ш дээ гэж дүүг нь бодож өгсөн. Гэхдээ яг энэ үеэс би маш олон юмыг ухрааж бодсон. 10аад жил амьдрахад нөхрийн хандлага, монголд ирээд амьдрах үеийн хадмын хандлага гээд. Хуучны гомдлууд бүгд нэгэн зэрэг санаанд орж ирсэн. Манайхан ээж аавдаа өвлийн бэлтгэл, цагаан сар гэж 2 удаа л мөнгө нийлүүлж өгдөг байсан. Тэр үед би гадаадад ажиллаж байсан учраас ах дүүгээсээ арай илүүг өөрийн санаачлагаар өгдөг байсан. Тэр үед нөхөр бөөн уур танайхан яасан гуйлгачин шиг юм бэ нтр гэж үглэдэг байсан. Би хэдэн зуун мянгийг өгөхөд л тэгэж, гуйлгачингаар нь дуудаж байсан. Гэтэл өөрийх нь ээжид хэдэн саяар нь өглөө. Ингэж бодоод өөртөө үнэхээр дургүй хүрсэн. Тэгээд ах дүүтэйгээ нийлж, үлдсэн мөнгөөрөө эцэг эхдээ байшин барьж өгсөн.
Манай 2 гэрийнхэн үнэхээр өөр хүмүүс юм гэдгийг их л ойлгож авсан. Манай аав ээж их нэрэлхүү, хүүхдүүддээ туслахаа өөрсдийн үүрэг гэж боддог. Аав ээж маань их өндөр настай хүмүүс, чи 1аараа хүүхдүүдээ яаж хардаг юм гээд маажигнаад хүүхэд харна гээд хүрээд ирнэ. Та ядарлаа гэхээр юундаа ядардаг юм гээд, юм өгөхөөр өө яахнав гээд л. Хадам бол эсрэгээрээ нэг удаа оройтож тарах болоод хүүхдүүд сургуулиас нь аваад өгөөч гээд гуйсан чинь гэрт ирээд таксины мөнгө авна гээд хүүгийн маань цуглуулганы мөнгөнөөс 5000 мянгыг аваад явсан байсан. Урьд өдөр нь маргааш хүүхдүүдээ аваачия гээд ярьсан чинь танай хүүхдүүдийн идэх юмыг авах гээд дэлгүүрт байна мөнгө явуул гээд ярьж байлаа. Би наалинхайтаж байнга урдуур нь ээж2 гэж гүйдэггүй ч хадмын талд боломжоороо л тусалсан гэж боддог. Өмнө нь хадмых байр хөлсөлдөг байж байгаад бид 2ын авсан байр ашиглалтад ороход манай байранд орж 5жил амьдарсан юм. Нөхөр гэрийхнээсээ байрны түрээс бага ч гэсэн авна гэхэд би ээжээсээ мөнгө аваад байхдаа яадаг юм гээд болиулж байсан. Сүүлд би хүүхдүүдээ дагуулж, очиход өөрсдөө тусдаа гарцгаасан. Хадмыг нүүхэд тавилга, зурагт, хөргөрч, угаалгын машин гээд нөхөр бид 2 амьхандаа тусалсан. Монголд очоод анх ажилд ороод хагас бүтэн сайнд ажиллах үе гардаг байлаа энэ үед хадам дээр хүүхдүүдээ 2, 3 хүргэж өгсөн. Тэгтэл хадам гадаадад тэгэж их ажилладаг л юм байгаа биз монголд ингэж ажилладаг газар байхгүй, худлаа яриад тэнээд байгаа юм биш үү гэж нөхөрт хэлсэн байсныг нь сонсоод дахиж хадамд хүүхдүүдээ харуулаагүй. Нөхрөөс хааяа ачаа ирээд очоод аваарай гээд очоод авах гэхээр би наадахыг чинь хүнд өгнө гээд хэд хэдэн удаа үнэ бүхий зүйл булааж авсан. Нэг удаа хадмаар дамжуулж 600К ээр юм заруулахаар болсон юм. Хамаатных нь хүн нь авахаар болсон байсан охинтойгоо нөгөө өрөөнд “чи яах гэж 600д зарна гэж байгаан 700 гэчихгүй би дундаас 100г унагаах байсан юм” гээд ярьж байснаа над дээр ирээд "энэ хүүхэд 500 гээд хэлцэн байхын. Одоо 500д л зарахаас” гэж хэлсэн. Өөрт нь 100К унаж байвал тэр нь хэнээс гарах нь огт хамаагүй хүн юм байна даа гэж бодсон. Тэгээд хадмыг өөрөө борлуулаад авдаа гээд зүгээр өгсөн. Урьд нь би сурдаг нөхөр ажилладаг байхад би өглөө босч нөхрийн явахаас өмнө хоол хийж, орой ирэхэд нь хоолтой угтдаг, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихсан, талх нтр жигнэчихсэн, нөхрийг ирэхээр зөрөөд оройн ажиллд гардаг байсан. Хааяа амарсан үедээ нөхөрт массаж нтр хийж өгөөд л хүнд ажил хийж байгаа гэж бодож, бөөцийлдөг, байрны зээлээ төлөх ёстой болохоор хэнд ч ялархдаггүй хичээж амьдарч байсан. Эргээд намайг ажиллаж нөхөр сурахад бид 2 намайг оройтож ирэх болгонд хэрүүлтэй байдаг байсан. Ажил үнэхээр их шахдаг ч байж. Дараалан 11,12 гээд тарах үеч байна. Хонож ажиллах үе ч байна. Хэцүү байна гээд гарчихвал манайхан бүгд визгүй болно, байрны түрээс хүүхдийн цэцэрлэг гээд бүгд мөнгө нэхэгдэнэ гээд би ажлаас гарч чадахгүй байхад нөхөр над шиг халуун хоолтой, массаж хийгээд угтах нь байтугай чи их ажиллаа, ээж хүн байж хүүхдүүдээ харсангүй гээд үглээд уурлаад л угтдаг байсан. Би эр хүн байж айлын авгай шиг дэлгүүр хэсч, хүнс цуглуулж байна гээд л хэрүүлээр тасрахгүй үнэхээр стресстэй байсан. Нөхөр биднийг явбал хичээлдээ цаг гаргах байна гэсэн ч биднийг яг явсан хойно олигтой сураагүйд нь бас их бухимдсан. Би цалингаа аваад байрны мөнгө, цэцэрлэгийн төлбөр гээд мөнгө үлдэхгүй өөртөө бараг юм авч чадахгүй байхад нөхөр гараад дэлгүүр хэсээд өөртөө хувцас хунар аваад ороод ирдэг байсан. Нэг удаа гадаадад хүртэл найзтайгаа зугаалж ирсэн.
Одоо эргээд гадаадад ирээд нөхөртэйгөө цуг амьдарч эхэлсэн. Нөхөр би урьд нь тэнэг байж, чамайг бүх юмаа зохицуулж байсныг одоо л ойлгож байна. 1аараа гадаадад өөрийгөө аваад явахад их хэцүү байлаа. Чамайг яаж гэр бүлээ авч явж байсныг гайхаж байна гэх мэт ухаарсан юмнууд ярьж байгаа ч, нөхөр ээжийгээ үнэхээр их дуурайсан нь алхам тутамд нь ажиглагдаад хуучны гомдлууд бодогдоод заримаа муухай аашлаад байх юм. Бас миний одоо гадаадад ажиллах мөнгөөр байраа томруулна гэх мэт зүйлс ярихаар “Чи өөрөө л өөрийнхөө олсон мөнгөөр байраа ав. Би одоо ажилласан мөнгөөрөө хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулна. Чамтай нийлж байр авах итгэл алга. Бас яачих ч юм билээ” гээд хуучнаасаа их хатуу байгаад байгаа. Монголд байсан 3 жилийн хугацаанд би хүүхдүүдээ 1аараа өсгөж чадах юм байна гэсэн бодол суучихсан, дотроос маань би 1аараа хүүхдүүдээ өсгөөд амьдарч чадна гээд шивнээд байх шиг. Яг ойрын хэдэн жилдээ нөхөр байр сууриа олтол би илүү орлоготой байх нь тодорхой. Би яаж хуучных шигээ өөрийгөө гаргуунд нь гаргаж, хамаг ачааг үүрэлгүй, бас хэт яхир аашлалгүй, нөхөртэйгөө эн тэнцүү ачаа үүрч амьдрах вэ?
Надаас арай олон жилийн гэр бүлийн амьдрал зохиосон туршлагатай, сайн хань ижлүүдээс зөвлөгөө авмаар байна.
Зочин · 2019/11/07
Нохор чинь сайн хун бол хадмаа бодох хэрэггуй Тусалж байж Тэгээд болоо Хадмаа узэн ядах хэрэггуй Хуухдуудийн чинь торсон эмээ Ямар нэгэн талаараа ажил тостэй болж болно Харин байшин савнаас илуу хуухдийнхээ боловсролд монгоо зориулах гэж байгаа чинь зов Нэгэнт баруун амьдарч байгаа юм чинь эхнэр нохор монгоо тус тусын дансанд байлгадаг нь аргагуй бололтой Хамтрахьюман дээрээ хамтраад тусдаа байх нь зов бололтой
zochin · 2019/11/07
Munguni sonirholtoi hadmuud bnda
zochin · 2019/11/07
Yag manai hadam shig um bn daa.Hatuu bair suuritai bgaa chin zuv.Uguud tuslaad bhad ner hundgui bgaad bh khetsuu shd.door bichij bgaa hun yu gj bgaan tuslah estoi ch geh shig albagui shuu er n.
advisor · 2019/11/07
khund tusalj sur 1-d. 2-t chi hukhriinhuu tald 1-t tuslah estoi shuu. chinii bodloor chinii nukhrrin tal uguegyi yaduu gekh geed bna. uchuukhen tusaa tom bolgoj buu yari. chamtai chamgyi ted nar bolokh l bolno. chadahgyi bol uur khuntei suugaad nasaaraa zov. Chi nukhrrinhuu talaas denduu ikh uu khaigaad bna daa. hereggyi shuu