Эрч хүчтэй эмэгтэй дуучин гэвэл Ука хэмээн олон хүн нэрлэх байх. Киви хамтлагийн гишүүн тэрбээр сүүлийн жилүүдэд соло уран бүтээл туурвин өөрийн гэсэн шүтэн бишрэгчийн хүрээлэлээ улам зузаатгасаар яваа бүсгүй.

Уран бүтээлийн хувьд ч хувийн амьдралын хувьд ч ихээхэн амжилттай яваа тэрбээр саяхан Европын орноор аялажээ. Тэр дундаа Италийн Венец хотоор аялан өөрийн дурсамжаа цахим хуудсандаа зургаар мөнхжүүлэн оруулжээ.