Та бүхэн үнэтэй зөвөлгөөгөө хайрладаг болохоор бичихээр зориглолоо би... би 33 настай. Нөхөр маань намайг ааштай гэж залхаад өөр эмэгтэй бараадсаан. Одоо аашилдаг чинь зөв байжээ л гэдэг юм.

Тэр эмэгтэйгээ зүгээр надаас салахын тулд ашигласан гэж ойлгуулсаан. 2 жил гаран хүүхэдтэйгээ гадаа эр, гэрт орж эм болсоон. Байрны зээлтэй ч аав ээжийн буянд өлсөж үзээгүй л явна. Саяхан хүүхэд маань хөнгөн өвдөөд гэртээ заавал харах хэрэг гараад ажилтай учраас эцгийг нь гуйсаан. Тэр ч зөвшөөрсөн. Манайд хамт байсан.
Одоо хүү маань хэвийн болсон байхад нөхөр явдаггүй ээ. Хааяа шөнөдөө намайгаа хоргоогоод л... би ч ойртуулахгүй дээ гэсэн хэрнээ хүнтэй ойртоогүй удсан болохоор тэсэхгүй юм. Одоо бүр эхнэр нөхөр шиг орой ямар хоол хийхүү энэ тэр болчихлоо. Салахдаа намайг зөндөө гомдоохын ихээр гомдоож нус нулимастай минь хольсон хүн уучлаарай ч байхгүй, ганцаараа бүтээсэн амьдралд минь ирээд суучих нь жаахан тийм л байна. Хэлээд явуулая гэхээр хүүхдээ бас жаргалтай байхыг нь хараад хэлээ хазах юмаа.
Яамаар юм бэ?
Ярилцах гэж оролдсоон. Салмаар байна гээд явсан. одоо яагаад нийлмээр байгаан гэхэд юу ч дуугараагүй. Ер нь л харьцахад хэцүү дуу муутай битүү хатуу хүн юмаа. Хар цагаан үггүй л амьдарч байна одоогоор бол.