УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22--ны 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийнн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Тодруулбал, прокурорын газраас  З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.