Өнөөдөр 14,00 цагт Төрийн тусгай хамгаалалтын газраас “Төрийн тусгай хамгаалалттай объектод хүн танхайраад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ХЗДХЯ-нд очиход “Бид уучлахгүй” ТББ тэргүүн Б.Мөнхцэлмэг төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын шаардлага эсэргүүцсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, төрийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулсан тул Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирэн тайлбар аваад явуулсан.

Уг асуудалд дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулан зөрчлийн хэрэг нээх саналтай прокурорт материалыг хүргүүлээд байгаа юм. Б.Мөнхцэлмэг нь 2020.01.17 нд Чингэлтэй дүүргийн Засаг даргад ХЗДХЯ гадна жагсаал, цуглаан зохион байгуулах “Мэдэгдэл”-ийг хүргүүлж байсан бөгөөд ЧДЗДТГ-аас уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй гэсэн хариу 2020.01.20 өдөр өгсөн байсан.