Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө
2 цагийн өмнө

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно гэж мэдээлж байлаа.
Гэвч уг шийдвэрийг өчигдөр орой цуцалсан байна. Энэ талаар,
Тээврийн Цагдаагийн Алба: Шийдвэр гаргах нь ТЦА биш болохоор цуцалсан талаар НЗДТГ-аас мэдэгдсэн.
Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс: Хууль зүй, Дотоод хэргийн сайд уг шийдвэрийг түдгэлзүүлсэн байна гэсэн тайлбаруудыг өгөв.
Тэгэхээр өнөөдрөөс автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөх юм байна. Тодруулбал
- 1, 6-аар төгссөн дугаартай машинууд Даваа гараг
- 2, 7-оор төгссөн дугаартай бол Мягмар гараг
- 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гараг
- 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гараг
- 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг билээ.
Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах тухай санал асуулгыг энэ сарын 11-14-ний хооронд ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, өчигдөр санал асуулга дуусангуут иргэдийн 52% нь дэмжсэн тул тэгш, сондгой хязгаарлалтыг мөрдөх шийдвэрийг гаргасан гэж мэдээлсэн ч олон нийтийн сүлжээнд иргэд ихээр эсэргүүцсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







Зочин · 8 минутын өмнө
XALYYXAN SADAR SEKSDEED80955877
Зочин · 29 минутын өмнө
ZYGAATSAAD XALYYXN VANAGLAAD80955877SEKSDI
Зочин · 58 минутын өмнө
TSAGR VWALDI80955877VANXANDN UILCHLI SHAALGYYLI80955877