Энэ сарын 16-нд Оросын Магнитогорск хотын эмнэлэгт Анастасия гэх бүсгүй Белла нэртэй охиноо төрүүлжээ. Харамсалтай нь тэр өдрөө нярай эндсэн байна.

Эх нь амьгүй нярайд санта клаусын хувцас өмсүүлэн зургийг нь авч, сүүлд нь үүнийгээ олон нийтийн сүлжээ сайтад нийтэлжээ. Энэ үйлдэлд зарим нэг нь хүүхдээ алдсан эмэгтэйн сэтгэлийг ойлгон өрөвдөж байсан бол зарим нэг нь эмэгтэйг буруутган ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байна хэмээн бухимдаж байв.