Нэрийг маань нууцлаад өгөөрэй. Надад зөвөлгөө маш их хэрэгтэй байна. Нуршуу болсон бол уучлаарай. Би одоо 25настай,  5 настай охинтой, нөхөртэйгөө хамт амьдраад 7 жил болж байна.

Манай нөхөр гэж байгаа ч юм шиг, байхгүй юм шиг нэг тийм хүн байдаг. Ажил хийх үнэн дургүй, нэг ажилд оруулаад өгнө хамгийн дээд тал нь 2 сар ажилвал ёстой дээдийн заяа. Би уг нь их сургууль төгссөн тэгээд ажил хийхээр хардаад сахиад ажил дээр ирээд суучихна ,нэг бол харааж зүхээд ажил хийлэгдэггүй. Чи ажил хийж яах юм, гэртээ байж бай гэдэг тэгсэн мөртлөө өөрөө ажил хийхгүй, би гэрээрээ орчуулга нтр хийнэ гэрийхнээсээ авна тэгж байж өдий хүргэсэн. 

Тэгээд бас архи ууж гадуур явах ер нь зугаа цэнгэлд дуртай, нэг шоудаад явахаараа хамгийн багадаа 4 хоног тэгээл бүүр сараар ч явдаг, за тэр хадмууд бол бүүр ярих юм биш нэг ч удаа тус болдоггүй хөдөө байдаг хүмүүс. Би салах гэж зөндөө үзсэн, ганц 2сар холбоогүй байж байгаад уйлж унжаад л хүрээд ирнэ. Тэгээд би ч муу охиноо эцэггүй болгочихгүй юмсан гээд л хүлээгээд авна. Гол нь охин маань аавыгаа байхгүй болчихоор шөнө унтахгүй уйлна, өдөр шөнөгүй нэхэж уйлаад хэцүү.

Бид 3 хоёр талдаа ирж очоод байдаг байж байгаад 2жилийн өмнө нэг гэр авч тусдаа гарсан юм. Сая энэ зун манай аав ээж 2 нэг дэлгүүр түрээслэж өгөөд тэр маань уг нь дажгүй байлаа. Тэгээд би унах унаатай болчуул архи уугаад байхгүй байх гэж бодоод машин авч өгсөн. Гэтэл дэлгүүрээр орж гарсан эрэгтэй хүн болгонтой намайг хардаж байнга хэрүүл хийгээд болдоггүй. Яг яривал өөрөө дандаа хүнтэй явалдана, би олон удаа мэдсэн ч уурлаад загнахаар би ерөөсөө мэдэхгүй танихгүй гэнэ, тэр хэрүүл заавал байх ёстой юм шиг их ойр ойр болдог байлаа.

Хамгийн сүүлд 7сард намайг хамар хугартал зодоод би бүүр тэссэнгүй гэрийхэндээ хэллээ. Урьд нь өчнөөн юм болж байхад нь би гэрийхэндээ нэг ч удаа хэлж байгаагүй, тэгээд аав ээж 2 маань ирээд шууд салгана л гэсэн тэгсэн чинь аймар ууралсанаа гэрээ буулгаж авч яваад зараад хэдхэн хоног шоудаад дуусгасан. Би бүүр тэр үед охин бид 2ыг орох оронгүй болгож байгаа хүнээр яахав одоо л салая гэж шийдээд уулзая гэхэд нь нэг ч уулзаагүй.

Тэгсэн намайг би чамайг наад дэлгүүр дээр чинь очиж ална гэж өдөр шөнөгүй дарамтлаад байхаар нь дэлгүүрээ больсон. Тэгээд нэг хэсэг ямарч холбоогүй байлаа. Тэгсэн сая оны өмнө гэнэт гэрт ирээд уйлж унжаад аав ээжийн өмнө сөхөрч байгаад одоо ухаантай байна охиноо өнчин болгомооргүй байна гээд 2 хоног гуйсан охин маань ч аавыгаа хараад уйлаад аавтайгаа баймаар байна гээд байсан болхоор нь нэлээн хэдэн сар болсон юм чинь жоохон ухаан суусан юм болов уу гээд дахиад хүлээгээд авлаа. Гэхдээ би энэ удаад дахиад л тархиа уугаалгачихлаа.

Гэр орноо зарсан хүн танайд байх эвгүй байна манайх руу явая гээд байхаар нь нээрээ тийм байх гээд охиноо аваад 3лаа хөдөө гэрт нь ирлээ. Одоо гэрт нь ирээд 3 хонож байна. Ирсэн өдрөө гэртээ хоночихоод маргааш нь гараад явсан одоо болтол ирээгүй л байна.

Тэгсэн саяхан надтай холбоогүй байхдаа гэртээ нэг хүүхэн авчирч аав ээждээ танилцуулаад бүүр гэртээ хамт байдаг байсныг нь би өчигдөр л мэдсэн. Би охиноо аваад гэрлүүгээ явмаар байгаа ч машиныг маань аваад явчихсан, машинаа үлдээгээд явья гэхээр зээл нь миний нэр дээр байдаг. Тэгээд надаас нэхэгдэх болохоор яаж ч чадахгүй ингээд гэрт нь хүлээгээд байж байна.

Би одоо яах ёстой юм болоо, надад зөвлөөд өгөөч сөрөг зүйл бичихгүй байхыг хүсэе