ЭМЯ-наас коронавирусний цаг үeийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна. 

БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо буурч байгаа хэдий ч бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хэрвээ манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн" гэлээ.  

Мөн иргэдийг даарахгүй байх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, стресст өртөхгүй байвал дархлалын систем сулрахгүй гэдгийг онцлон зөвлөлөө.