Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг хулгайчийг баривчилсан байна. Тухайн бүлэг этгээдийн 10 гаруй үйлдэл одоогоор тогтоогдоод байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар: Тухайн этгээдүүд нь 20 орчим насных бөгөөд хуучин машинд түлхүүр тааруулж хулгайлдаг байна. Тээврийн хэрэгслээс гадна орон байр болон халаасны хулгай үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд  эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгаж байгаа аж.