RE/MAX-ийн 24 ажилтан  АНУ-ын Лас Вегас хотод Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум уулзалт хоёрдугаар сарын 24-27-ны хооронд оролцсон юм. Тус форумд 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцжээ. Гэтэл уг хуралд оролцсон Канад улсын иргэн коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээлэл нь албаны ёсны батлагдаагүй гэдгийг RE/MAX компанийн зүгээс мэдэгдлээ.

Дээрх хуралд оролцсон тус компанийн 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Тэднээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Харин RE/MAX компанийн зүгээс  нэг жилийн өмнө төлөвлөгдсөн Лас Вегаст болсон форум уулзалт оролцсон 16  ажилтан ХӨСҮТ тусгаарлагдаад байна. Удахгүй 8 ажилтан эх орондоо ирээд одоо мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу тусгаарлагдаж, хяналтад орох болно гэлээ.